ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАРААГ БОРЛУУЛАХ ТӨЛӨӨЛӨГЧ /Sales Representatives, Wholesale and Manufacturing /

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Бараа, бүтээгдэхүүний шинж чанар, онцлог, бөөний болон жижиглэнгийн үнэ, нөөц, ашиглах хэлбэрүүд, төлбөрийн нөхцлүүдийн талаар харилцагч, хэрэглэгчдэд танилцуулах.
  • Бараа бүтээгдэхүүн  хүргэж өгөх, суурилуулах ажлыг зохион байгуулах.
  • Байнгын болон ирээдүйн харилцагч нартай холбоо тогтоож бүтээгдэхүүнийг тайлбарлаж танилцуулан захиалга хүлээн авах, үнэ, зээл буюу гэрээний нөхцөл баталгаа гаргалт бараа хүргэлтийн хугацаа зэргийг тогтоож танилцуулах.
  • Захиалгуудыг үйлдвэрт дамжуулах, бизнесийн лавлах номууд, одоо байгаа харилцагч нарын чиглэл хандлагыг дагах зэргээр ирээдүйн харилцагч нараа таньж олох буюу байгууллагын үйл ажиллагаанд оролцох, яармаг худалдаа хурал зөвлөгөөнд оролцох зэргээр ирээдүйн харилцагчийн талаарх мэдээллийг цуглуулах.
  • Зах зээлийн нөхцөл байдал бараа, бүтээгдэхүүний шинэчлэлт, өрсөлдөгч нарын ижил нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын талаарх мэдээллүүдийг цуглуулж, дүн шинжилгээ хийх.
  • Гэрээ, гэрээний нөхцөл болон төлбөрийн талаар хэлцэл хийж, төлбөр, борлуулалтын гэрээ болон захиалгын маягтууд бэлтгэх, тодорхой харилцагчийн хэрэгцээнд нийцүүлэхийн тулд бараа бүтээгдэхүүний зураг, үнийн дүн, тооцоо, үнийн саналуудыг бэлтгэж танилцуулах.
  • Харилцагч нарт бараа,бүтээгдэхүүний дээж катологи танилцуулах, харилцагчийн хэрэгцээ сонирхолд үндэслэн бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг санал болгох.
  • Үйлдвэрээс бүтээгдэхүүнийг худалдан авч тэдгээрийг бөөний болон жижиглэнгийн худалдаа хийдэг харилцагч нарт түгээж борлуулах.
  • Барааны үлдэгдлийн түвшинг шалгаж, шаардлагатай бол бараа бүтээгдэхүүнийг дахин худалдан авах захиалга өгөх.
  • Бэрхшээлтэй асуудлуудыг үүссэн нөхцөл байдал, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд борлуулалт хийсний дараа харилцагч нарт зөвлөгөө өгөх.
  • Жижиглэн худалдаалагчдад лангуу тавиур дээр бараа, бүтээгдэхүүнийг хэрхэн өрөх, хураах, сурталчлах талаар зөвлөгөө өгөх.
  • Борлуулалтын бүртгэл хөтөлж, зардлын дансны тайланг хавтаслаж эмхлэх, борлуулалтын төсөв болон тайланг гаргах зэрэг захиргааны ажил үүрэг гүйцэтгэх.
  • Бараа бүтээгдэхүүнийг жижиглэн худалдаалах цэгүүдэд өрж тавих, хадгалах төлөвлөгөөг гаргаж, бүтээгдэхүүнийг сурталчлах, урамшуулал явуулах талаар жижиглэн худалдаалагчдад зөвлөмж өгөх. 

Мэргэжлийн ур чадвар

  • Интернэт, компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах,санхүү, нөөцийг төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, тайлагнах, илтгэх чадвар, харилцааны арга техникүүдийг эзэмшсэн байх.

Өөрийн өргөдөл бол  хийсэн ажлын туршлагын хамт анкетаа дараах хаягаар явуулна уу: monbasalt@rockwool.mn 

Холбоо барих утас 75114444; 99076695; 99804164