БАРАА МАТЕРИАЛЫН ЗАХИАЛГА ХАРИУЦСАН АЖИЛТАН /Order clerks/

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хэрэглэгчийн нэр, хаяг, төлбөрийн мэдээлэл, бүтээгдэхүүний дугаар, бүтээгдэхүүний тодорхойлолт зэргийг тусгай захиалгын маягт дээр бичиж авах.
  • Нэхэмжлэх, падаан, тээврийн баримт бичиг, гэрээ хэлэлцээрийн баримт бичгийг бэлтгэх.
  • Харилцагч нарт шуудангаар болон утсаар захиалгын мэдээллийг дамжуулах ба ингэхдээ нэгжийн үнэ, тээвэрлэлтийн он, сар, өдөр, тээвэрлэлт удааширч байгаа бол түүний шалтгаан зэргийн талаар мэдээлэх.
  • Харилцагчийн гомдол саналыг хүлээн авч хариу өгөх.
  • Харилцагчийн болон захиалгын мэдээлэл зөв эсэхийг шалгаж, шаардлагатай бол өмнө нь авсан мэдээлэлтэй тулгаж шалгах.
  • Тодорхой тасаг хэлтсүүдийг захиалгын дагуу бараа материалаа тодорхой байрлалд авчрах, бэлтгэх талаар чиглэл өгөх.
  • Захиалсан бараа материал байгаа эсэхийг тодорхойлохын тулд тооллогын баримтыг шалгах.
  • Захиалгын дагуу нийлүүлэлтийг бүрэн хийсэн эсэхийг горимын дагуу хийгдэж байсан тайлангуудаас шалгаж, дутуу нийлүүлсэн захиалгын дагуу нийлүүлэлт хийлгүүлэх.
  • Харилцагч нартай утсаар ярих, уулзах үедээ шинэ бүтээгдэхүүн болон нэмэлт бүтээгдэхүүний захиалга авах, борлуулалт хийх ажил хийж болох.
  • Хүлээн авсан захиалгын хувийг хадгалж үлдэн, захиалгыг тайлан бүртгэлд оруулах.
  • Бараа материалын нийт үнэ, үйлчилгээ, тээвэрлэлтийн хөлсийг тооцох.
  • Үйлдвэрлэл, борлуулалт, тээвэрлэлт, агуулахын болон тээвэр зуучлалын ажилтнуудтай харилцаж захиалгын дагуу нийлүүлэлт хийх ажиллагааг түргэн шуурхай болгох.
  • Харилцагчийн хэрэгцээнд таарсан бараа материал, үйлчилгээг санал болгох.
  • Бараа бүтээгдэхүүний хөдөлгөөнийг харуулж тэмдэглэсэн тооллогын бүртгэлийн систем хэрэглэх.
  • Бараа материалын төлбөрийг цуглуулж, гүйлгээг бүртгэж чек, мөнгөний ордер зэрэг зүйлсийг цаашид боловсруулахаар дамжуулах.
  • Захиалагч руу илгээж байгаа ажил үйлчилгээ, барааг захиалагчийн заасан тодорхойлолтод нийцэж байгаа эсэхийг шалгах.
  • Хэлтэс тасгуудад бараа материалын нөөц багасаж байгаа болон захиалгын дагуу ямар барааг нийлүүлсэнээр нөөцтэй болох боломжтой байгаа талаар мэдэгдэх.
  • Захиалгад нийцүүлэн бараа бүтээгдэхүүнийг хэрхэн хаяглаж савлах талаар зөвлөмж өгч, санал гаргах.
  • Захиалгатай холбоотой статистик мэдээ гаргаж, удирдлагад зориулан тайлан бэлтгэх.

Мэргэжлийн ур чадвар

  • Компьютерийн хэрэглээ, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, үр ашигтай нөөцийн хуваарилалт хийх чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

  • Хувийн зохион байгуулалттай, бие дааж ажиллах,бараа судлал, багаар ажиллах, шийдвэр гаргах, ачаалал даах чадвартай байх. 

Өөрийн өргөдөл бол  хийсэн ажлын туршлагын хамт анкетаа дараах хаягаар явуулна уу: monbasalt@rockwool.mn 

Холбоо барих утас 75114444; 99076695; 99804164