Нярав /хангамж хариуцсан/

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Нягтлан бодогчийн заавар, данс хөтлөлтийн ерөнхий зарчмыг дагаж санхүүгийн гүйлгээний анхан шатны баримт материалыг хөтлөх
  • Төлбөр, тооцоо, санхүүгийн бусад гүйлгээтэй холбоотой анхан шатны баримтуудын бүрдлийг хангах
  • Тэдний ажлын явцад гарч болзошгүй бэрхшээлтэй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэхийн тулд данс хөтлөлтийн зарчим, хэрэглэх арга барилын талаарх мэдлэгийг ашиглах
  • Нягтлан бодох бүртгэл хөтлөлттэй холбоотой тооцооллыг хийхэд зориулагдсан компьютерийн стандарт программ хангамжийг ашиглах
  • Бараа хүлээн авах, ачуулах ажлыг зохион байгуулах, хянах, холбогдох бүртгэлийг хөтлөх
  • Нөөцийн бүртгэл хөтлөх, бараа бүтээгдэхүүний олголтонд хяналт тавих, эрэлт хэрэгцээг тодорхойлж захиалга хийх
  • Багаж хэрэгсэл, сэлбэг буюу төрөл бүрийн төхөөрөмж хүлээн авах, хадгалах ба олгох, бүртгэлийг нь хөтлөх.
  • Хадгалахаар хүлээн авсан тавилга, эд хогшил болон бусад зүйлийг бүртгэн данс хөтлөх.
  • Үйлдвэрлэл, борлуулалтанд шаардлагатай материалын тоо хэмжээ, чанар, нэр төрлийг нь тооцоолж гаргах.
  • Үйлдвэрлэлийн материалын хэрэгцээг төлөвлөх, шаардлагатай үед нь тэдгээрийг бэлэн байлгах ба зохих бүртгэлийг хөтлөх.
  • Үйлчлүүлэгчдийн захиалга болон үйлдвэрлэлийн хүчин чадлыг үндэслэн үйлдвэрлэлийн ажлын хуваарь, төлөвлөгөөг бэлтгэх ба бэлтгэхэд туслах.
  • Нөөцийг шалгах, хангалтын ажлыг зохицуулах ба саатлын шалтгааныг олох.
  • Агуулах, бараа бүтээгдэхүүнийг хадгалах журам, зааврыг баримтлах.
  • Холбогдох бусад хангамж хариуцсан няравын үүргийг гүйцэтгэх.
  • Бусад ажилчдад хяналт тавих.
  • Нягтлан бодох бүртгэлийг холбогдох хууль, олон улсын стандартад нийцүүлэн бүртгэх, санхүүгийн тайланг гаргаж байгууллагын удирдлагад тайлагнах.

Мэргэжлийн ур чадвар

Үр дүнд хяналт шинжилгээ хийх, нууц хадгалах, ёс зүйн хэм хэмжээг сахих, бие даан ажиллах, ажлын хариуцлага хүлээх, төрийн хууль тогтоомж, дүрмийг чанд мөрдөх, хөдөлмөрийн хууль эрх зүйн мэдлэгтэй, нягт нямбай, үнэнч шудрага, компьютер дээр ажиллах, гадаад хэлний зохих мэдлэгтэй, найруулан бичих чадвар эзэмшсэн ур чадвартай байх.

Өөрийн өргөдөл бол  хийсэн ажлын туршлагын хамт анкетаа дараах хаягаар явуулна уу: monbasalt@rockwool.mn 

Холбоо барих утас 75114444; 99076695; 99804164