card

GROWOOL

Чулуун хөвөн ашиглан гидропоник технологиор тариалалт хийх нь байгаль цаг уураас хараат бус жилийн дөрвөн улирал тогтвортой ургац хураах боломжыг бүрдүүлнэ.

GROWOOL-Хөрсгүй тариалалт

Монгол Базальт ХК нь 2019 оноос GROWOOL /ургамал тарих чулуун хөвөн/ старт апыг бойжуулан хадгалалт тээвэрлэлтээс үүсэх хүнсний ногооны хаягдалыг багасгах, усны хэрэглээ бага тариалалтын технологийг нэвтрүүлэх, хуурай сэрүүн уур амьсгалтай Монгол орны нөхцөлд байгаль цаг уураас хараат бус жилийн турш тогтвортой тариалалт хийх боломжтой шинэ технологи болох гидропоник технологийн талаар сургалт зөвөлгөө, гарын авлага, мэдээлэлийг иргэд аж ахуй нэгж, нийгэмд түгээн ажиллаж байна.

Монгол улсын хүнсний ногооны 80%-г импортын бүтээгдэхүүн эзлэж байна. COVID-ын нөлөөгөөр монгол улсад өргөн хэрэглээний хүнсний ногооны үнэ нэмэгдэж, хомсдол бий болж буй энэ цаг үед бид иргэн бүр хүнсний ногоогоо өөрөө ургуулах боломжтойг сурталчилан таниулж байна. Монгол улсын цэвэр усны хэрэглээний 12%-г усалгаатай тариалан буюу газар тариаланд ашигладаг бөгөөд базальт чулуун хөвөн ашигласнаар газар тариаланд ашиглаж буй усыг 80-90%, тариалалтын талбайн хэмжээг 70% хүртэл хүртэл бууруулах бүрэн боломжтой юм.

Мөн жилийн дөрвөн улиралд уур амьсгал, цаг агаарын нөлөөлөлөөс шалтгаалахгүйгээр тогтвортой хүнс үйлдвэрлэх боломжтой тул тогтвортой хөгжлийн зорилтын 2, 6 болон 15 дугаар зорилтуудыг бүрэн хангаж чадсан НОГООН төсөл юм.

Давуу тал

Чулуун хөвөн хөрстэй ухаалаг хүлэмж

Хөрсгүй тариалалтын төхөөрөмжүүд

Төхөөрөмж захиалах

Та доорх формыг бөглөн төхөөрөмж захиална уу.