card

Өөрийн мэдээллээ илгээнэ үү

Та өөрийн сонирхож буй албан тушаалаа доор бөглөн илгээх боломжтой ба тухайн албан тушаалд орон тоо байвал бид эргэн холбогдох болно.
Агуулга хэсэгт яагаад манай байгууллагад хандсан тухайгаа болон өөрийнхөө талаар товчхон мэдээлэл оруулна уу.

Яагаад манайхыг сонгох ёстой вэ?

  • Залуу эрч хүчтэй, чадварлаг, найрсаг хамт олон
  • Мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, олон талын мэдлэг туршлагыг хуримтлуулах боломж
  • Өрсөлдөхүйц цалин, хангамж
  • Өсөн дэвжих боломж
  • Ажилтныг тогтмол сургаж хөгжүүлэх боломж
  • Эрүүл мэнд, нийгмийн даатгал
  • Тэтгэмж, тусламж
  • Эрүүл мэндийн тогтмол үзлэг, шинжилгээ, ажилтан нэг бүрийн хувийн хамгаалах хэрэгсэл
  • Олон нийтийн төрөл бүрийн арга хэмжээ

Бүрдүүлэх материал:

  • CV болон Анкет
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Мэргэжлийн үнэмлэх, дипломны хуулбар
  • 2% цээж зураг

Ерөнхий шаардлага:

  • Шинийг эрэлхийлэгч, идэвхи санаачлагатай
  • Тогтвор суурьшилтай ажиллаж, мэргэших сонирхолтой
  • Үнэнч шударга, хариуцлагатай
  • Харилцааны соёлтой, эерэг бүтээлч хандлагатай
  • Нягт нямбай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай.

Ажил Горилох Журам

Манай компанийн шинээр ажилтан авах үйл явц нь дараах журмаар явагддаг.

1. Анкет бүрдүүлэлт / Цаасан болон онлайн/
Хавсралтаар /Мэргэжлийн үнэмлэх, Диплом, Иргэний үнэмлэхний хуулбар, 3х4 хэмжээтэй сүүлийн 3 сарын дотор авахуулсан цээж зураг 2 хувь, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбарыг хавсаргана/
Анкет хүлээж авснаар ажил горилогчийн өмнө ямар нэгэн хариуцлага үүсэхгүй.
Онлайн анкетийг манай цахим хуудасны Нээлттэй ажлын байр хэсгээр зарладаг.

2. Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулах явц нь тухайн ажлын байрны шаардлагыг тодорхойлсноор эхэлдэг бөгөөд бид ажилд орох хүсэлт гаргасан ажил горилогч бүрт адил, тэгш боломж олгож, ажилтан сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг нээлттэй, шударга, ил тодоор явуулдаг. Ажлын байрны өргөдлүүдийг ажлын зард дурдсан шалгуурын дагуу анкетын шалгаруулалт хийнэ.

3. Ярилцлагад урих
Ажлын байрны тавигдах шалгуурт мэргэжил, туршлага, ур чадварын хувьд нийцэх ажил горилогчийг анхан шатны ярилцлагад урина

4. Мэргэжлийн болон ур чадварын шалгалт
Ажлын байрны онцлогоос хамааран мэргэжлийн эсвэл ур чадварын шалгалт авч, үнэлгээ дүгнэлт өгнө.

5. Шийдвэрлэх ярилцлагууд
Ажлын байрны онцлогоос хамааран 2-3 удаагийн ярилцлагад урина.

6. Ажлын санал тавих
Утсаар, мэйлээр, уулзалтаар ажлын санал албан ёсоор тавьж, хөдөлмөрийн гэрээний нөхцөлүүдийг харилцан тохиролцоно. Сонгон шалгаруулах комисс хоёр ба түүнээс дээш гишүүдээс бүрдэх учир эцсийн шийдвэрийг нэг ажилтан гаргадаггүй.

Нээлттэй ажлын байрууд

Та өөрийн сонирхож буй ажлын байрны нэр дээр дарж зар үзэх боломжтой.