card

Асуулт / Хариулт

BASALTWOOL гэж юу вэ?

“МОНГОЛ БАЗАЛЬТ” хувьцаат компани нь базальт чулууг хайлуулж галд шатдаггүй дулаан тусгаарлагч чулуун хөвөн материал үйлдвэрлэдэг барилгын материалын үйлдвэрлэлийн тэргүүлэх компани юм. МОНГОЛ БАЗАЛЬТ ХК нь BASALTWOOL марктай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эх орныхоо барилгын үйлдвэрлэлд нийлүүлдэг. Дулаан тусгаарлагч BASALTWOOL нь аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүч, орон сууц, захиргааны гэх зэрэг бүх төрлийн барилга байгууламжуудын инженерийн хийцүүдэд хэрэглэгдэхээр зориулагдсан бүтээгдэхүүн юм. Энэ материалыг барилга байгууламжийн дулаалга хийхээс гадна дуу тусгаарлах, галаас хамгаалахад мөн ашиглаж байна.

Дулаан тусгаарлагч материал гэж юу вэ?

Дулаан тусгаарлагч материал гэдэг нь дулаан дамжуулалтын коэффициент багатай материал бөгөөд барилга байгууламжийн дулаалганд хэрэглэж, тухайн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах зориулалттай материал юм. Дулаан тусгаарлагч материалын дотроос хамгийн сайн дулаан тусгаарлагч нь одоо дэлхийд BASALTWOOL материал болж байна. BASALTWOOL дулаан тусгаарлагч материал нь галд хамгийн сайн тэсвэртэй 1100°С-т шатдаггүй, дуу тусгаарлах чадвар хамгийн өндөр, ус чийг нэвтэрдэггүй, гажилтанд тэсвэртэй уян хатан зэрэг давуу талтай.

BASALTWOOL-ыг дулаан тусгаарлагчаас өөр зориулалтаар үйлдвэрлэж байна уу?

BASALTWOOL дулаан тусгаарлагчийг акустик дүүжин тааз, гудамж замын дуу чимээ тусгаарлагч барьер, барилгын гадна талын засал чимэглэлийн хавтан, тусгай зориулалтын техникийн мяндсан утас, төмөр замын доргио тусгаарлагч хавтан, хүсний ногоо болон цэцэг ургуулах хиймэл хөрс болгон ашиглаж байна. Эдгээр бүх материалуудыг чулуун хөвөнгөөс гаргаж авдаг.

Үйлдвэр, салбарууд нь хаана байрладаг вэ?

BASALTWOOL дулаан тусгаарлагч материалын үйлдвэр нь Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэрлэлийн бүсэд байрладаг. Төв офис болон бизнесийн үндсэн салбарууд, байгаль орчныг хамгаалах хэлтэс нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө “Фламинго” тауэрын 7-р давхарт; компанийн сургалт, эрдэм шинжилгээний төв нь Хан-Уул дүүргийн 2-р хороо, “Мишээл” барилгын их дэлгүүрийн 2-р давхарт  байрладаг.

BASALTWOOL дулаан тусгаарлагчийг юугаар үйлдвэрлэдэг вэ?

BASALTWOOL-ын үйлдвэрлэлд байгальд элбэг тохиолддог галт уулын гаралтай базальт чулууг ашигладаг.

Дулаан тусгаарлагчийн үйлдвэрлэлд фенолформальгид гэдэг бодис ашигладаг гэж сонссон. Энэ чинь аюултай бодис юм биш үү?

Манай бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шинэ үеийн резолийн давирхайг өндөр чанартай холбогч болгон  ашигладаг. Энэхүү давирхай нь ажлын уусмал (холбогч) бэлтгэхэд  үндсэн бүтээгдэхүүн болж ордог бөгөөд түүнчлэн цаашид дулаан тусгаарлагчийн үйлдвэрлэлийн процесст оролцдог юм. Бүтээгдэхүүн дэх холбогчийн агууламж дунджаар 3,3% байдаг.

Бэлэн бүтээгдэхүүнд фенолформальдегидын давирхай (холбогчийн нэг хэсэг болох) хатуу байдалтайгаар, өөрөөр хэлбэл шингэн бус, уусмал бус байдалтайгаар байдаг учраас хүний биед хор нөлөө үзүүлэхгүй, агаарт ууршдаггүй бодис юм.

Манай бүх бүтээгдэхүүнүүд нь эрүүл ахуйн норм, дүрмийн шаардлага хангаж байгаа тухай тохирлын гэрчилгээ авч, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гаргуулсан баталгаатай бүтээгдэхүүнүүд болно.

Дулаан тусгаарлагч материалууд юугаараа ялгаатай байдаг юм бэ?

Дулаан тусгаарлагч материалууд нь түүнийг үйлдвэрлэж байгаа түүхий эдээрээ ялгагдах бөгөөд энэ утгаараа төрөл бүрийн шинж чанартай, төрөл бүрийн салбарт ашиглагддаг. Материалууд мэдээж чанар ба үнээрээ ялгаатай.

BASALTWOOL  хөвөн шилэн хөвөнгөөс юугаараа ялгаатай вэ?

BASALTWOOL нь галт уулын чулуулаг болох базальт чулуунаас гаргаж авсан чулуун хөвөн бол шилэн хөвөнгийн түүхий эд нь элс болон шилний хагархай байдаг. Эдгээр материалууд нь хоёулаа хөвсгөр сэмэрдэс хэлбэртэй байдаг ба сэмэрдэс нь л өөр өөр байдаг. Чулуун хөвөнгийн сэмэрдэс нь нарийн ширхэгтэй, уян хатан шинж чанартай, эмх замбараагүй бүтэцтэй байдаг. Материалын энэ бүтэцийн ачаар BASALTWOOL-ын бүтээгдэхүүн нь ашиглалтын бүх хугацаандаа суултанд ордоггүй байна.

BASALTWOOL  нь пенопластаас юугаараа ялгаатай вэ?

BASALTWOOL-ын бүтээгдэхүүнүүд нь чулуун хөвөнгөөр хийгддэг тул шатдаггүй бүтээгдэхүүнүүд бөгөөд онцлох чухал шинж чанарын нэг нь  өндөр температурын нөлөөгөөр хорт бодис ялгаруулдаггүйд байгаа юм. Пенопласт бол органик материал бөгөөд шатахдаа аюултай хорт бодис ялгаруулдаг. Мөн түүнчлэн пенопластын уур ус нэвтрүүлэх шинж чанар нь BASALTWOOL-ын чулуун хөвөнтэй харьцуулахад хэд дахин муу байдаг. Та гэртээ уур ус нэвтүүлдэггүй материалыг хэрэглэвэл усны уур “түгжигдэх” бөгөөд энэ нь таны байрны дотор уур амьсгалд муугаар нөлөөлдөг. Улмаар чийг байрнаас гадагшилж чадахгүй байвал хөгц мөөгөнцөр үүсэх таатай нөхцөл болдог байна.

ЛАЙТ БАТТС  нь Лайт Баттс СКАНДИК-аас юугаараа ялгаатай вэ?

Лайт Баттс СКАНДИК бол зарчмын хувьд шинэ бүтээгдэхүүн бөгөөд түүний давуу тал нь чулуун хөвөн сэмэрдэсний чанарт хувьсгал хийсэнд оршиж байгаа юм. Чулуун хөвөн хавтанг 60% компрессорлож шахаж болох бөгөөд үүний үр дүнд Лайт Баттс СКАНДИК болж, тээвэрлэхэд 3 дахин ашигтай байх юм. Лайт Баттс СКАНДИК хавтанг шинэ төрлийн баглаа боодолтой 1200х600 (зузаан нь 100, 150 мм) ба 800х600 (зузаан нь 50 ба 100 мм)-гоор үйлдвэрлэж байна. Лайт Баттс СКАНДИК хавтангийн үзүүлэлтүүд нь ЛАЙТ БАТТС материалын үзүүлэлтүүдтэй яг тохирно.

Нягт гэж юу вэ?

Нягт гэдэг бол материалын жинг эзэлхүүнд харьцуулсан харьцаа, өөрөөр хэлбэл нэг куб метрийн жин юм. Дулаан тусгаарлах материалын нягт нь түүний механик шинж чанарт нөлөөлдөг, нөгөөтэйгүүр өөр төрлийн түүхий эдээр хийсэн материалын нягттай хооронд нь харьцуулдаггүй, учир нь тэдгээрийн бат бэх шинж чанар нь харилцан адилгүй байдаг.

Дулаан тусгаарлагчийн талаас харахад материалын нягт чухал үүрэгтэй юу?

Ихэнх барилгын материалуудад дараах хамаарал оршиж байдаг: Материалын нягт их байх тусам түүний дулаан дамжуулалт нь их байна, өөрөөр хэлбэл тэр дулааныг муу хадгалдаг.  BASALTWOOL-ын дулаан тусгаарлагч материалын хувьд ийм тодорхой хамаарал байхгүй, 60 кг/м3 ба 120 кг/м3 нягттай материалуудын дулаан дамжуулалтын ялгаа дөнгөж 0,002 Вт/м 0С байдаг байна.  

Гидрофобность гэж юу вэ?

Гидрофобность гэдэг нь материалын усыг зайлуулах чадвар юм. Манай материал усыг бага шингээж, агаарын чийгийг шингээдэггүй. Материалын гадаргуунд ус хүрэхэд дотогшоогоо ордоггүй учраас материал шинж чанараа алддаггүй байна.

Уур нэвтрүүлэлт гэж юу вэ?

Уур нэвтрүүлэлт гэдэг нь материалын өөрийнхөө зузааны дагуу усны уур (агаар) нэвтрүүлэх шинж чанар юм. Уур нэвтрүүлэлт нь уур нэвтрүүлэлтийн коэффициентоор тодорхойлогдоно. Дулаан тусгаарлагч үеийн уур нэвтрүүлэлтийн коэффициент өндөр (0,25 мг/(м*цаг*Па)-аас их)  байх үед хашлага хийц (хана) “амьсгална”. Угсралтын ажлыг зөв хийж, зөв ашигласан тохиолдолд  BASALTWOOL материалын гидрофобностьтой уур нэвтрүүлэх чадвар нь өндөр байж барилгын хийцэд уурын конденсат үүсэх магадлалыг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулж чадна.

Дулаан тусгаарлагч BASALTWOOL хэр үр ашигтай вэ?

Дулаан тусгаарлагчийн үр ашиг нь түүний дулаан дамжуулалтаар тодорхойлогдоно. Үүнийг үндэслэн материалын зузааныг тооцоолдог. BASALTWOOL материалын дулаан дамжуулалтын коэффициент нь өөрийнх нь ангилалын хувьд хамгийн сайнд нь (l=0,036-0,038 Вт/м0С) орно. Ийм дулаан дамжуулалтын коэффициенттай 5 см-ын зузаантай BASALTWOOL ЛАЙТ БАТТС материалын дулаан тусгааарлах чадвар инь 96 см зузаантай тоосгоны дулаан тусгаарлах чадвартай тэнцдэг байна. Энэ нь өвөл нь хүйтнээс, зун нь халуунаас хамгийн сайн тусгаарлаж өгнө гэсэн үг юм.

Дулаан тусгаарлагч BASALTWOOL материалын ажиллах хугацаа хэр байх вэ?

Дулаан тусгаарлагч хөвсгөр сэмэрдэс материалын ажиллах хугацааг жилээр нь тодорхойлох албан ёсны аргачлал байхгүй байна. Ийм учраас манай компани нь чулуун хөвөн материалыг барилгын хийцэд тохирох эсэхийг тодорхойлдог үнэлгээний аргыг дотооддоо боловсруулан хэрэгжүүлж байна. Үүнээс гадна бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн цагаас эхлэн дулаалгын материалын байгаа байдал дээр нь хяналт туршилтуудыг байнга хийсээр ирсэн. Энэ хуримтлуулсан туршлага, туршилтыг үндэслэн угсралтын технологи, ашиглалтын нөхцөлд компаниас гаргаж байгаа зөвлөмжийг биелүүлсэн тохиолдолд BASALTWOOL дулаан тусгаарлагч материалын ажиллах хугацаа 50 жилээс багагүй байна.

Дулаан тусгаарлагч BASALTWOOL хэр зэрэг аюулгүй материал вэ?

BASALTWOOL дулаан тусгаарлагч  нь аюулгүй материал юм. Бүх бүтээгдэхүүнүүд нь эрүүл ахуйн шаардлагыг хангасан мэргэжлийн хяналтын байгууллагуудын дүгнэлттэй. BASALTWOOL материалыг орон сууц, нийтийн ахуй үйлчилгээ   (сургууль цэцэрлэгийг оролцуулаад), мөн түүнчлэн үйлдвэрийн барилгын (хүнсний үйлдвэрлэлийг оролцуулаад) дотор болон гадна дулаалгад ашиглаж болно.

Манай бүтээгдэхүүнүүдэд МХАҮТ-аас “MADE IN ORGANIC MONGOLIA” шошго хэрэглэх эрх, “НОГООН БАРКОД” олгосон.

Дулаан тусгаарлагчийн ажил гүйцэтгэхэд ямар хамгаалалтын хэрэгсэл ба  тусгай багаж хэрэгсэл хэрэглэх вэ?

Материалтай харьцахдаа урт ханцуйтай хувцастай, толгойн хамгаалах хэрэгсэлтэй, маск, бээлийтэй харьцахыг зөвлөж байна.

Хэрэв ажлыг тасалгаан дотор гүйцэтгэх бол марлен амны хаалт эсвэл агаар шүүгч хэрэглэх хэрэгтэй. Тасалгааг сайтар агааржуулдаг байх ёстой. Хавтан нь хутгаар амархан зүсэгддэг учраас түүнтэй ажиллахад ямар нэг тусгай багаж хэрэгсэл ашиглах шаардлагагүй. 

Бүтээгдэхүүнийг ямар хэлбэртэйгээр үйлдвэрлэж байна вэ? Тэр чинь хатуу юм уу, эсвэл зөөлөн юм уу?

Манай компани чулуун хөвөн хавтан, шугам хоолойн дулаалга болох цилиндр гэсэн хоёр төрлийн үндсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хавтан нь дотроо зөөлөн, хатуу, хэт хатуу гэж ангилагдана.

BASALTWOOL ЛАЙТ БАТТСR, BASALTWOOL ФАСАД БАТТСR гэдэг нэр ямар утгатай юм бэ? Тэдгээр нь юугаараа ялгаатай юм бэ?

Эдгээр нэрүүд нь BASALTWOOL дулаан тусгаарлагч материалын төрөл бүрийн маркны нэр юм. “БАТТС” (Batts) гэдэг нь “хавтан” гэсэн үг юм, өөрөөр хэлбэл хавтан хэлбэртэй дулаан тусгаарлагч юм. Эхний хэсэг нь хэрэглэгдэх салбарыг нь заана, жишээ нь BASALTWOOL ФАСАД БАТТС гэдэг нь фасадны дулаан тусгаарлагч, BASALTWOOL РУФ БАТТС – хавтгай дээвэрт, BASALTWOOL ЛАЙТ БАТТС – “хөнгөн хавтан” гэсэн утгатай ба үүнийг маш өргөн салбарт хэрэглэгддэг.

Материал маань өөрийнхөө хүндийн жингээр суултанд ордог уу?

Үгүй, материал маань суултанд ордоггүй. Манай тоног төхөөрөмжийн ажиллагаа, бидний технологийн үр дүнд сэмэрдэсийг босоо байдалтайгаар байршуулж болох тул сэмэрдэс хоорондын механик холбоосууд маш ихээр бий болдог бөгөөд ингэснээрээ суултанд орохгүй байж чадах юм.

Дулаан тусгаарлагч  BASALTWOOL-ыг хулгана сүйтгэдэг үү?

Үгүй. Манай материал органик биш учраас хүнсний агууламжгүй тул зөвхөн хулгана төдийгүй хортон шавьж, микро биетүүд, шувуу үүрлэх боломжгүй.

Яагаад гэр орноо дулаалах хэрэгтэй вэ?

 Барилга байгууламж, орон сууцны тухай ярьж байгаа бол хийцийн үндсэн хэсгийг дулаалснаар:

-Дулаацуулгын зардлыг бууруулна (зуухны хүчин чадлыг бууруулж, улмаар ашиглалтын зардлыг нь бууруулна)

-Тасалгаан дотор амьдрах нөхцөл, ая тухыг сайжруулна.

-Даацын хийцийн ажиллах хугацааг нэмэгдүүлнэ.

Дулаалгыг хэрхэн зөв дулаалах вэ? Бэхэлгээнд юу хэрэглэдэг вэ?

Бүх юм хийж байгаа хийцийн материалаас хамаарна. Хөнгөн маркийг (жишээ нь BASALTWOOL ЛАЙТ БАТТС) тулгуур хийцэд өлгөж хэрэглэдэг. Хатуу хавтанг бэхлэхдээ тусгай таваг хэлбэрийн бэхлэгчээр бэхлэх юмуу эсвэл нааж бэхэлдэг.

Орон сууцыг юугаар, хэрхэн дулаалах вэ?

Хамгийн үр ашигтай дулаалга бол ханыг гадна талаас  нь дулаалах явдал юм. Ханын дулаан тусгаарлагчийг сонгох нь түүний гадна фасадыг хэрхэн хийхээс шууд шалтгаална. Нимгэн шавардлагатай системээр дулаалах бол BASALTWOOL ФАСАД БАТТС хавтанг даацын хананд бэхэлнэ. Дараа нь хавтан дээр засал чимэглэлийн хамгаалалтын шавардлагын үеийг хийж өгнө. Ихэнх тохиолдолд “үечилсэн өрлөг” гэж нэрлэгддэг дулаалгыг өргөн хэрэглэдэг бөгөөд энэ нь дулаан тусгаарлагч үе нь ханын хийцийн дунд нь байрлах дулаалга юм.  Ийм хийцэд BASALTWOOL КАВИТИ БАТТС хавтанг хэрэглэдэг. Гадна дулаалгын бас нэгэн вариант бол зөөлөн дулаан тусгаарлагч BASALTWOOL ЛАЙТ БАТТС эсвэл Лайт Батсс СКАНДИК-ыг фасаданд бэхлэж дараа нь рейк эсвэл сайдинг зэрэг өнгөлгөөний хавтангуудаар өнгөлнө. Энэ вариант бол хамгийн энгийн, хөдөлмөр зарцуулалт багатай, угсрахад хялбар хувилбаруудын нэг юм.

Орон сууцны дээврийг (мансардыг) юугаар, хэрхэн дулаалах вэ?

Орон сууцны байшингийн дээврийн хөндий, дээвэр эсвэл мансард нь каркастай буюу тулгуур их биетэй төрөлд хамаарагддаг. Хийцийн даацын элементэд шувуу нуруу, дай мод эсвэл гол нуруу ба сараажилж  тавьсан дай моднууд орно. Дулаан тусгаарлах үед ямар нэг гадны ачаалал үйлчлэхгүй учраас ийм төрлийн хийцэд хөнгөн дулаан тусгаарлагч BASALTWOOL ЛАЙТ БАТТС эсвэл Лайт Батсс СКАНДИК-ыг хэрэглэх нь илүү тохиромжтой.

Халуун усны газрыг хэрхэн дулаалах вэ?

Халуун усны газар эсвэл сауныг дулаалахдаа хананд нь 580-590 мм алхамтай босоо багануудыг хийж (хоёр босоо баганын хоорондох зай) өгнө. Баганын хоорондох зайг дулаан тусгаарлагч САУНА БАТСС хавтангаар дүүргэнэ. Дулаан тусгаарлагчийг чийгнээс хамгаалахын тулд тусгаарлагч хавтангийн нэг талыг хөнгөн цагаан фольгагаар бүрэгдсэн байх ёстой. Тасалгааны дотор талаас нь дай мод хадаж сараалж хийж өгсөн байна, түүн дэрээ дотор бэхэлгээнүүдийг хийж өгсөн байна.

Халуун усны эсвэл сауны тасалгааны дотор талын дулаалгыг 50 мм зузаантай САУНА БАТСС хавтангаар дулаалахад хангалттай. Гудамж руу гарч байгаа хэсгийн ханыг 100 мм зузаантай САУНА БАТСС хавтангаар эсвэл 50 мм зузаантай Лайт Батсс СКАНДИК хавтан ба 50 мм зузаантай САУНА БАТСС хавтангуудыг хослуулан хийх шаардлагатай.

Уур тусгаарлах үеийг хаана байрлуулах вэ?

Уур тусгаарлагч үеийг хийцээс нь салгаж хийх хэрэгтэй. Учир нь ийм нягтруулагчтай байх нь барилгын дотор талын уур амьсгалд муугаар нөлөөлдөг. Зориудын агааржуулалт хийх нь агаарын чийглэгийг нэмэгдүүлж, чийглэг нь  уур тусгаарлах үе дээр очиж конденсацлагдаж, ингэснээрээ хөгц, мөөгөнцөр үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.

Уур тусгаарлагчийг дулаан тусгаарлагчийн дулаан талд нь тавьж өгдөг.

Салхи-чийгнээс хамгаалах уур нэвтрүүлэх мембраныг хэзээ, хаана хэрэглэх шаардлагатай вэ?

Салхи-чийгнээс хамгаалах уур нэвтрүүлэх “BASALTWOOL хананы” ба “BASALTWOOL дээврийн” мембраныг хэрэглэхдээ зөөлөн дулаан тусгаарлагчтай хамт жишээ нь ЛАЙТ БАТСС эсвэл Лайт Батсс СКАНДИК-ын хамт каркасан хийцтэйгээр хэрэглэдэг. Мембраныг байрлуулахдаа дулаалгын хүйтэн талд нь тавьдаг ба гадна талаас үлээх салхи, чийгнээс хамгаалдаг.

BASALTWOOL салхи–чийгнээс хамгаалах уур нэвтрүүлэх мембраныг ханын хийц ба дээврийн хучилтанд хэрэглэхийн ялгаа нь юунд байна вэ?

“BASALTWOOL хананы” салхи-чийгнээс хамгаалах мембраныг каркасан ханын хийцэд тусгай сайдингийн хамт байрлуулдаг. Дулаан тусгаарлагчийн хүйтэн талд нь логотой талыг нь гадна тал руу нь харуулан, зэрэгцээ оршин даавуун дээрээ 10см –ээс багагүй хэмжээтэй зөрүүлэн давхарлан угсарна.

“BASALTWOOL дээврийн” мембраныг дээврийн хучилтанд хэрэглэнэ. Дулаан тусгаарлагчийн хүйтэн талд нь байрлуулах бөгөөд гялгар талыг нь гадагш нь харуулан угсарна. Бэхэлгээг хийхдээ 15 см-ээс багагүй хэмжээтэй, зөрүүлж давхарлан бэхэлнэ.

Энгийн “BASALTWOOL хананы” мембранаас гадна “BASALTWOOL хананы галд тэсвэртэй нэмэлттэй” гэсэн мембран байдаг. Энэ нь тухайн газрын шаталтаас хамгаалсан антипирен гэдэг бодис агуулсан байдаг.

Ийм төрлийн мембраныг “BASALTWOOL хананы” мембранд мөн ашигладаг.

“Дээвэр, хана, таазны BASALTWOOL уур тусгаарлагч”-ийг  хэзээ, хаана хэрэглэх шаардлагатай байдаг вэ?

BASALTWOOL  уур тусгаарлагчийг хана, дээврийн хучилт, дээврийн хөндийн ба хүйтэн подвалын хаалт хучилтны  каркасны бүтцэд оруулан ашигладаг.

Мөн түүнчлэн “BASALTWOOL дээврийн” мембран нь ба BASALTWOOL уур тусгаарлагч материал нь хоёр үетэй материал байна. Энэхүү үе нь полипропилен холст  ба ламинировалдсан давхарласан гадаргуугаас бүрдэнэ. Уур чийг-салхи нэвтрүүлдэг мембранаас  BASALTWOOL уур тусгаарлагчийн  ялгаатай нь барилгын хийц рүү уурыг бага нэвтрүүлдэг бараг 45 дахин бага нэвтрүүлдэг, барилгын хийцийг илүүдэл чийгнээс хамгаалдаг байна.

Уур тусгаарлагчийг гялгар талаар нь дулаан тусгаарлагч руу харуулан, барзгар талыг нь байшингийн дотор талруу нь харуулан  байрлуулна. Уур тусгаарлагч гадаргуу ба байшингийн дотор хийц хоёрын дунд 1см зузаан агаарын зай завсар үлдээхийг зөвлөж байна.

Яагаад байшинг дотор талаас нь дулаалах нь тохиромжгүй байдаг вэ?

Ийм арга нь нилээд хэдэн дутагдалтай талуудтай. Үүнд:

1.Олон үетэй хийцийн үеүдийн уур нэвтрүүлэлт нь дотроосоо гадагшаа чиглэлтэй байх ёстой  дүрэм зөрчигдөж байна. Ийм учраас дулаан тусгаарлагчийг чийгтэй байлгахгүйн тулд дулаан тусгаарлагчийн дотор талд нь уур тусгаалагч үеийг хийх шаардлагатай. Албадмал салхижуулалт байхгүй тохиолдолд уур тусгаарлах үе дээр конденсац үүсэхэд хүргэдэг. Ингэснээрээ дотор талын үеүд дээр хөгц, мөөгөнцөр үүсэх нөхцөл нь болж өгдөг байна.

2.Даацын ханыг дулаалгын энэ аргаар дулаалсан тохиолдолд гадна орчны нөлөөлөлд өртөхгүй, тухайлбал нэмэх, хасах температурын өөрчлөлтөнд өртөхгүй болно. Ийм байдлаар дулаалгатай ханын давуу тал алдагдаж, насжилт нь буурах юм.

3.Дулаалгыг дотор талаас нь хийвэл мэдээжийн хэрэг өрөөний ашигтай талбай буурах нь ойлгомжтой.

Хэрвээ заавал дотроос нь дулаалах шаардлагатай бол дотор дулаалгыг хэрхэн зөв хийх вэ?

Дулаалгыг дотроос нь хийхдээ: даацын их биеийг (багана хоорондын зайг 600 мм алхамтайгаар хийхийг зөвлөж байна) байрлуулна, завсар хоорондын зайд нь BASALTWOOL ЛАЙТ БАТТС эсвэл Лайт Батсс СКАНДИК дулаан тусгаарлагч хавтанг хийж өгнө. Дараа нь дулаалгын ба их биеийн дээгээр нь уур тусгаарлагч пленкыг тавьж өгнө. Дараагийн алхам бол дотор хэсэг ба уур тусгаарлагч хоёрын завсар агаарын зай үлдээхийн тулд нэмэлт каркас хийж өгөх хэрэгтэй. Энэ нь дулаан тусгаарлагч материалыг чийгтэхээс хамгаалж өгдөг. Сүүлчийн алхам бол тасалгааны өнгөлгөөний хэсгийг хийх явдал юм.

Нэг ба хоёрдугаар давхрын дундах шалны дулаалганд уур тусгаарлагчийг хийх шаардлагатай юу? Хэрэв шаардлагатай бол ямар хэсэгт нь хийх вэ?

Хэрэв хоёр давхар нь хоёулаа дулаалга хийх шаардлагатай орон сууцны барилга бол, температур-чийглэгийн горим ижил байна,  өөрөөр хэлбэл хашлага хийцээр чийгтэй урсгал нэвтрэхгүй байна. Энэ нөхцөлийг тооцож үзээд ийм хийцэд уур тусгаарлагч хийх шаардлагагүй.

BASALTWOOL ЛАЙТ БАТТСR эсвэл  Лайт Баттс СКАНДИКR хавтанг ямар хийцэд хэрэглэж болох вэ?

BASALTWOOL ЛАЙТ БАТТС эсвэл Лайт Батсс СКАНДИК нь хөнгөн гидрофобизированны дулаан тусгаарлагч хавтан юм. Эдгээр нь дулаан техникийн маш сайн үзүүлэлтүүдтэй, гэвч механик бат бэх муутай. Түүнийг хэрэглэх хүрээ нь дулаалга нь ачаалал үүсгэхгүй байх дурын хийцэд хэрэглэж болно. Ийм хийцэд каркасан хана, шал ба дай тавьж шалласан шал, дээврийн хөндий мансардын хучилт, хашлага хийцэд хэрэглэж болно. Бусад төрлийн хийцэд тусгай боловсруулсан, баталгаатай материалуудыг ашигладаг.

Шугам хоолойн дулаалгад BASALTWOOL дулаан тусгаарлагчийг хэрэглэж байна уу?

Манай компани нь шугам хоолойн дулаалганд чулуун хөвөнгөөр хийсэн  хэлбэржүүлсэн дулаалгын материалыг үйлдвэрлэж байна. BASALTWOOL 100 цилиндр хэлбэртэй дулаалгын материалыг гадуур нь хөнгөн цагаан бүрээстэйгээр хийж байна. Том диаметртэй шугам хоолойд рулон хэлбэртэй зөөлөн материалыг жишээ нь BASALTWOOL ТЕХ МАТ, LAMELLA МАТ гэх зэрэг хөвөнг үйлдвэрлэж байна.

BASALTWOOL-ыг камин зуух, зуух, зуухны утааны янданд хэрэглэж болох уу?

            BASALTWOOL бүтээгдэхүүнд хангалттай өндөр температуртай (750 0С хүртэл) техникийн дулаан тусгаарлагч материал байна, жишээ нь: BASALTWOOL  ТЕХ БАТСС,  FIRE BATTS,  WIRED MAT. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг камин зуухыг дулаалах, зуух болон утааны хийн яндангийн дулаалганд, өндөр температуртай тоноглолуудын дулаан тусгаарлалтанд ашиглаж болно.

Дулаан тусгаарлагчийн зузааныг хэрхэн сонгох вэ?

Хаших хийцийн дулаалгын зузааныг тооцоолохдоо БНбД 23-02-09 “Барилгын дулаан хамгаалалт” гэсэн стандарын шаардлагын дагуу бодож тооцоолдог. Тооцооны зарчим нь: цаг уурын нөхцөлөөс хамааруулан хаших хийцийн дулаан дамжуулалтын эсэргүүцлийн нормт хэмжээ (R)-г олно. Олон үетэй хийцэд үе тус бүрийн дулаан дамжуулалтын эсэргүүцлийг тооцох хэрэгтэй. Үүний тулд тэдгээр үеүдийн зузаан, тухайн материалын дулаан дамжуулалтын коэффициентуудыг мэдэж байх шаардлагатай.

Хэдэн ширхэг боодол BASALTWOOL надад шаардлагатай байгааг хэрхэн тооцоолох вэ?

Мөн түүнчлэн танай байшинг дулаалахад шаардлагатай дулаалгын материалын тоо хэмжээг www.basaltwool.mn сайт руу орж тооцоолж болно. 

Дулаан тусгаарлагч гадны дуу шуугиан, хөршийн дуу чимээнээс тусгаарлах уу?

Хэрэв чулуун хөвөн дулаан тусгаарлагчийг байрны дотор талаас нь (жишээ нь тусгаарлагч хашлаганд) тавьж өгвөл дуу тусгаарлагч болж өгнө, байрыг хөршийн болон гадны чимээнээс тусгаарлаж өгнө. Хэрэв танай байшинд чулуун хөвөн дулаан тусгаарлагчийг ханын гадна талаас нь дулаалсан бол халуун хүйтнээс тусгаарлаад зогсохгүй мөн гадны дуу чиээнээс тусгаарлаж өгнө.

Дуу чимээ тусгаарлагч материалаар ямар бүтээгдэхүүнийг ашиглаж болох вэ?

Хана ба таазны дуу чимээ тусгаарлагчаар дуу чимээг маш сайн шингээдэг материалыг сонгох хэрэгтэй. Хамгийн энгийн хялбар арга бол ханын каркасанд BASALTWOOL АКУСТИК БАТСС хавтанг суурилуулах явдал юм.

Шалны дуу чимээ тусгаарлалтанд “хөвдөг шал” нэртэй хийцийг ашиглах шаардлагатай. Үүнд  BASALTWOOL ФЛОР БАТСС хавтан тохирох бөгөөд түүнийг шууд бетон хийцэд нь хийж өгч болох ба эсвэл угсарч хийж болно.

Илүү нягт ихтэй материалыг ашиглах нь дуу чимээ тусгаарлалтыг (гадны дуу чимээнээс) нэмэгдүүлэх үү эсвэл үгүй юу?

Тиймээ, нягт нь дуу тусгаарлагч талаас нь авч үзвэл тодорхой нөлөө үзүүлнэ.

Нягт нэмэгдэх тусам дуу чимээ шингээлт бас өсөх ба чулуун хөвөнгийн нягт 40-60 кг/м3 хүрэхэд шингээлт дээд цэгтээ хүрнэ. Материалын нягт цаашид нэмэгдэхэд дуу чимээ шингээлт аажмаар буурдаг байна. Үүнээс харахад BASALTWOOL АКУСТИК БАТСС хавтангийн нягт нь 45 кг/м3 байх нь хамгийн оновчтой сонголт байна.

Дулаан тусгаарлагчийн хийцэд хохирол учруулахгүйгээр зөөлөн хавтанг шахаж болох уу?

Дулаан тусгаарлагч үеийн дулааны эсэргүүцэлийг олохдоо үеийн зузааныг түүний дулаан дамжуулалтанд нь хувааж олдог. Материалыг шахах ба зузааныг нь бууруулах тохиолдолд дулаан тусгаарлах чадвар нь буурна.

Байшингаа гаднаас нь дулаалсан. Хана ба дулаалга хоёрын дунд салхижуулах эсвэл уур нэвтрүүлэх завсар  үлдээх шаардлага байна уу?, дулаалгын хөвөнг брус (тоосго, бетон) дээр нь шууд бэхэлж болохгүй юм уу?

Дулаан тусгаарлагчийг гадна талаас нь дулаалж байгаа тохиолдолд материалыг шууд хаших хийц дээр бэхлэдэг. Хана ба дулаалга хоёрын завсар уур тусгаарлагч хийх эсвэл зай завсар үлдээх шаардлагагүй.

Байшингаа гадна талаас нь дулаалж байна. Дулаалгыг дотор талаас нь хийх шаардлагатай байдаг, учир нь өвөл байраа галлахад түргэн халдаг гэж сонслоо. Энэ үнэн үү?

Дулаан тусгаарлагчийг гадна талаас нь хийхээр сонгосон бол дулаалгын технологийн зөв сонголт байна. Дулаан тусгаарлагчийн зузааныг хангалттай сонгосон бол байшин дотор хангалттай дулаан, дулаацуулгын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагагүй байх болно. Дулаалгыг дотор талаас нь хийхэд уур нэвтрүүлэх үеийн битүүмжлэлийг бий болгохын тулд уур тусгаарлагчийг хийх шаардлагатай болдог. Ийм учраас бид дулаан тусгаарлагчийг дотроос нь хийхийг зөвлөдөггүй.

Хэрэв 50 мм зузаантай BASALTWOOL ЛАЙТ БАТТСR -ыг хоёр үеэр дулаалах хэрэгтэй бол хавтангийн бэхэлгээг хэрхэн хийх вэ?

BASALTWOOL  ЛАЙТ БАТСС  хавтан бол хөнгөхөн, хангалттай зөөлөн материал, түүнийг механик аргаар бэхлэх хийх шаардлагагүй гэж зөвлөж байна.  Ерөнхийдөө бол BASALTWOOL  ЛАЙТ БАТСС  материалыг их биеийн хийцийн даацын элемент хооронд дүүргэж хийдэг. Хэрэв хавтанг багана хооронд нягт суулгах хэрэгтэй бол хоёр дахь үеийг суулгахдаа нэмэлт бэхэлгээ хийх шаардлагагүй.

Барилгын талбай дээр дулаан тусгаарлагчийг хэрхэн хадгалах вэ?

BASALTWOOL дулаан тусгаарлагч материалыг хадгалахдаа баглаа боодолтой нь хуурай гадаргуу дээр өрж хадгална. Өрөхдөө 2 метрээс өндөргүйгээр өрөх ба битүү байшин дотор, агаарын тунадаснаас хамгаалж хадгална. Бүтээгдэхүүнийг битүү байшин дотор хадгалахгүй ил газар хадгалах бол гялгар полиэтилен уутаар эсвэл брезентээр хучиж хадгална.

Материалыг хэрхэн зөөж тээвэрлэх вэ? Тээвэрлэлтийн явцад шахаж болох уу?

BASALTWOOL чулуун хөвөн бүтээгдэхүүнийг битүү тээврийн хэрэгсэлээр хэвтээ байдалтайгаар тээвэрлэнэ.

Материалыг тээвэрлэх явцдаа түүнийг агаарын хур тунадаснаас хамгаалж, механик гэмтэлд орохоос хамгаалж тээвэрлэх хэрэгтэй. Дулаан тусгаарлагчийг ачих, тээвэрлэх үедээ шахахыг хориглоно.

Зах дээрээс худалдан авалт хийхдээ жинхэнэ BASALTWOOL мөн эсэхэд итгэж болох уу? Маркийг нь хэрхэн таниж мэдэх вэ?

BASALTWOOL-ын бүтээгдэхүүнийг тэгш өнцөгтэй улаан, эсвэл ногоон өнгөтэй савалгаатайгаар үйлдвэрлэдэг. Улаан, эсвэл ногоон дэвсгэр дээр цагаанаар BASALTWOOL гэж бичсэн бичигтэй байна. Савалгаа тус бүр дээр цаасан шошгыг наасан байна. Шошгон дээр материалын маркийг зааж өгч, хэмжээг (урт, өргөн, зузаан) нь тавьж өгсөн байна. Энэ савалгаа нь хадгалалт, тээвэрлэлтийн үед болон агаарын үйлчлэлээс хавтанг тал бүрээс нь хамгаалсан битүүмжлэлтэй савалгаа байдаг.

BASALTWOOL –ын бүтээгдэхүүнд ямар батламжууд байна вэ?

Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль дүрмийн хүрээнд Гамшиг судлалын хүрээлэн, Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн галын лабораторийн сорилын дүнгээр “ШАТДАГГҮЙ” зэрэглэлийн гэрчилгээ, МХАҮТ-ын “НОГООН БАРКОД” батламжууд, тохирлын гэрчилгээнүүдтэй.

Хэрэв та өөрийнхөө хүссэн асуултын хариултыг олоогүй бол Та 75114444 утсаар холбоо барих болон  асуултаа дараах хаягаар илгээнэ үү: [email protected] эсвэл  www.basaltwool.mn сайтаар илгээнэ үү.

Хавсралт

Асуулт асуух