Хувьцаа эзэмшигчдийн хурлын зар, хуралд оролцох заавар
ТУЗ-н Даргын Мэндчилгээ
Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигчид та бүхний амар мэндийг эрэн мэндчильеМанай компани нь 2000 оноос Базальт эрдэс чулуунд суурилсан дулаан тусгаарлагч материалын үйлдвэрлэлийн технологи хөгжүүлэх Эрдэм шинжилгээ судалгаа, сорил туршилтын ажлууд дээр Орос, Герман, Дани, Япон, Хятад зэрэг улсуудын Технологи хөгжүүлэлтийн Эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж туршилтын үйлдвэрлэлийг амжилттай хэрэгжүүлж, Дэлхийд аравхан улс эзэмшдэг энэхүү өндөр технологийн “НОУ ХАУ”-г Монгол эх орныхоо эрдэст түүхий эд болох базальт чулуунд түшиглэн боловсруулж, өөрийн өвөрмөц орц шийдлийг гарган Монгол улсын Оюуны Өмчийн Газраар баталгаажуулан патент авч 2007 онд үйлдвэрээ ашиглалтанд оруулан “BASALTWOOL” брэнд нэрээр Монгол улсын Барилга, Аж Үйлдвэрийн салбарын зах зээл, иргэд хэрэглэгчиддээ нийлүүлээд даруй 11 жил болсон байна.
Өнөөдөр Монгол Базальт ХК дэлхийн аж үйлдвэрлэлийн 4 дэх хувьсгал, хөгжилд оролцож эдийн засгийн үр өгөөжөөс нь хүртэх ирээдүйг ойртуулах дараагийн шатанд гарах технологи инновацийн шийдэл бүхий алхамууд хийсээр байна. Бид Дэлхийд тэр тусмаа Төв Азийн зах зээлд өндөр технологи, инноваци шингэсэн бүтээгдэхүүн экспортлогч улс болох боломж бүрдсэн байна. Хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч та бүхнийг манай компаний хувьцаа эзэмшигч болж, инноваци шингэсэн технологи бүхий өрсөлдөх чадвартай үндэсний үйлдвэртээ хөрөнгө оруулан бидний цаашдын амжилтын түүхийг бүтээх хувь нийлүүлэгч болсонд бид гүнээ талархаж байна. 2018 онд бид дижитал санаачлага гарган компанийн дотоод ERP сүлжээ нэвтрүүлсэн, мөн олон улсын санхүү бүртгэлийн шинэ програм нэвтрүүлэн ажиллаж байна. Компанийн нэрийн хуудас бүхий вэб хуудасныхаа нүүр цариаг шинэчилэн, харилцагч нартайгаа улам бүр ойртож ажиллахаар зорьж байна. 2019 оныг бид зогсолтгүй хөгжлийн жил гэж харж, үйлчилгээний хэв маягаа шинэчилэн, бүтээгдэхүүний чанар стандартаа сайжруулан, үйл ажиллагааны бүтээмжээ нэмэгдүүлэн, борлуулалтын орлогоо дахин 30-40 хувиар нэмэгдүүлэхээр зорьж байна.
ХҮНДЭТГЭСЭН ТУЗ-н ДАРГА Л. АРИУНБОЛД
Хувьцаа эзэмшигчдэд зориулсан мэдээ мэдээлэл
Холбоо барих
ТУЗ-н Нарийн Бичгийн Дарга - /Б.Амарбаясгалан 99010166/Даваа-Бямба
9:00-18:00
basaltwool.mn
Блокын гарчиг / img
Блокын гарчиг / html