card

Бидний тухай

“Монгол Базальт” ХК нь эх орны эрдэс түүхий эд болох байгалийн чулууг 1550 хэмд хайлуулан хүний биед сөрөг нөлөөгүй, байгаль экологид ээлтэй MNS-EN 13162-2011 стандартыг хангасан өндөр температурт тэсвэртэй галд шатдаггүй, эрчим хүчний хэмнэлттэй чулуун хөвөн “Базальтвүүл”брэндийн дулаалгын материалыг үйлдвэрлэн хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагуудад нийлүүлэн эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна.

Гэр хорооллын иргэдийн байшин, орон сууцад ихэвчлэн  агааржуулалт, хана, цонх, хаалга, шал, дээврийн дулааны алдагдал их байдаг тул Мишээл экспо төвийн Барилгын их дэлгүүрт байрлах “Базальтвүүл” сургалт, зөвлөмжийн төв дээр барилга угсралтын технологийн дагуу суурь, хана, адрын дулаалгыг хэрхэн хийх талаар биет үзүүлэн дээр зөвлөмж өгч, дулаалах арга зүйг танилцуулах мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг бөгөөд Нийслэлийн дүүргүүдийн удирдлага, хорооны Засаг дарга нар болон төвийн дүүргийн 50 гаруй гэр хороодын 15 мянга гаруй өрхийн тэргүүн, иргэдэд зохион байгуулалттайгаар үзүүлж, байшин орон сууцыг хэрхэн дулаалах технологийн зурагт хуудас 100 мянган ширхэгийг тарааж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл радио, телевиз, сошиал мэдээллээр 600 мянга гаруй иргэдэд дулаалгын материалын зөв сонголт, орон сууц дулаалгын талаар зөвлөгөө өгсөн.

Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт арга технологи нэвтрүүлэн үйлдвэрлэж байгаа барилгын дулаан тусгаарлагч материал эрдэс чулуун хөвөн хавтангийн үйлдвэрлэлийг өргөтгөн шинэчлэх хөрөнгө оруулалтын ажилд 2019-2021 онуудад 4.818,2 мянган төгрөг зарцуулсан байна. Түүнчлэн труба, танк, тусгай зориулалтын тоноглолуудыг дулаалах чулуун хөвөн хөнжил, барилгын гадна фасадны чулуун хөвөн файбер цементэн өнгөлгөөтэй хавтан, шугам хоолойн СТУ дулаалга, шүршдэг чулуун хөвөн дулаалга үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэх бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлсэн.

Захирлын мэндчилгээ

Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Тогтвортой хөгжил нь манай улсын хувьд алс холын мөрөөдөл байсан цаг саяхан. Өнөөдөр, тогтвортой бизнес нь зөвхөн ашиг орлогод бус хүний амьдрах орчин, нийгмийг сайжруулдаг суурьтай байх шаардлага бий болсон байна.

Уур амьсгалын өөрчлөлт гэх нийгэмд тулгарч буй томоохон хүндрэлүүдийн үр дүнтэй шийдлийг бүтээдэг компани удирдан явж байгаа миний хувьд нэр төрийн хэрэг. Бидний бүтээгдэхүүний байгаль орчин, нийгэмд үзүүлэх эерэг нөлөө насан туршийн хугацаанд байдаг нь сэтгэл дүүргэм.

Өнгөрсөн хугацаанд бид харилцагч нартаа хамгийн шилдэг технологийн шийдэл бүхий чанартай дулаалгын материал үйлдвэрлэж, найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд ханган нийлүүлэхийг эрхэм зорилтоо болгосоор ирсэн. Сүүлийн 5 жилийн хугацаанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ашиглалтынхаа хугацаанд өөрийг нь бүтээхэд зарцуулсан нүүрс хүчлийн хийгээс 100 дахин их нүүрс хүчил хэмнэх өвөрмөц онцлогтой бөгөөд насан туршийнхаа хугацаанд хэмнэх эрчим хүчний хэрэглээг тооцоход дахин шинээр цахилгаан станц барих хэмжээний хэмнэлтийг бий болгосон байдаг. Ийм ч учраас манай компанийн Философийн цөм - Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалууд нягт уялдаатай юм.

Монгол Базальт ХК-нь 2014 онд гэр хорооллын айлуудын дахин дулаалгын аянууд санаачлан зохион байгуулснаас эхлүүлээд, 2018 онд олон нийтэд танилцуулсан үйл ажиллагааны тайландаа Тогтвортой хөгжлийн бүлэг нэмж оруулан, цаашид олон төсөл хөтөлбөрүүд, арга хэмжээ, дотоод/гадаадын илтгэл танилцуулга бүрийнхээ төвд нь SDG-ийн үзэл баримтлалуудыг гол зорилгоо болгон шингээж ирсэн нь бидний үнэн эрмэлзлийг харуулна.

Дэлхий даяар хэрэглэгдэж байгаа эрчим хүчний 40 гаруй хувийг барилгын дулаан болон хөргөлтөд хэрэглэдэг бөгөөд хуучин барилгуудыг дахин дулаалах нь, шинэ барилга барихаас нөөцийн хувьд хамгийн хямд, оновчтой хуваарилалт болдог ба барилгын материалын нүүрс хүчлийн хийн ул мөрийг 70%-иар бууруулах боломжийг олгодог. Эдгээр үзүүлэлтүүд нь бидний давуу тал биш, харин бусдаас онцлог, суурь шинж чанар билээ.

Манай компанийн бүтээн байгуулсан болон гаргасан ололт амжилт бүхэн чадварлаг сайн ажилчдын нөр их хөдөлмөр, үнэнч хэрэглэгчид та бүхний итгэл найдварын үндсэн дээр тогтож байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Бид цаашдаа ажилчдаа урамшуулж, сурч мэргэшихэд нь улам дэмжин ажиллах, хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүнийг түргэн шуурхай хүргэхийн зэрэгцээ Монгол улсын хөгжил цэцэглэлтийн түүхэн цаг үетэй хөл нийлүүлэн үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн, бизнесийн цар хүрээгээ тэлэх зорилт тавин ажиллаж байна. Манай хамт олонд итгэл найдвар хүлээлгэн хамтран ажиллаж байгаа та бүхэндээ талархал илэрхийлэн, ажил үйлс нь бүтэмжтэй байж, ажлын үр дүн өгөөжтэй байхын ерөөлийг дэвшүүлье.

 

Хүндэтгэсэн Гүйцэтгэх захирал  /А.Энхгэрэл /                         

Эрхэм зорилго

Инноваци шингэсэн үйлдвэрлэл технологиороо салбараа манлайлан хөгжүүлж, хүний амьдрах орчинг эрүүл тав тухтай, байгаль дэлхийд ээлтэй, барилга хийцийн эрсдэлгүй, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх, ямагт өсөх үнэ цэнэ бүхий баталгаат хөрөнгө оруулалтыг бий болгохыг зорин ажиллаж байна.