Үйлдвэрлэлийн Бүтээмжийг 20%-иар ахиулсан

"Монгол Базальт" ХК-н үйлдвэрлэлийн шинэчлэл, засварын ажлын эхний үр дүнгээр үйлдвэрлэлийн бүтээмжийг 20%-иар ахиулсан үр дүнтэй ажилласан байна. 

Түүхэндээ анх удаа 1 дүгээр сард зогсолтгүй үйлдвэрлэлээ явуулсан нь улирал үл хамааран ажиллах боломжтойг баталлаа. 2019 оны эхний улиралд төлөвлөгөөт нэмэлт засварын ажлууд үргэлжилсээр байх болно. 2019 оны 1 дүгээр улирлын төгсгөлөөр үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахаар ажиллаж байна.