МОНГОЛ БАЗАЛЬТ ХК ЦАГТ 2 ТОНН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ ЗОРИЛТДОО ХҮРЛЭЭ

МОНГОЛ БАЗАЛЬТ ХК ЦАГТ 2 ТОНН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ ЗОРИЛТДОО ХҮРЛЭЭ.

МОНГОЛ БАЗАЛЬТ ХК нь 2022 оны эхний хагаст цагт 2 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улмаар жилийн үйлдвэрлэлийн гарцаа 8,000 тоннд хүргэх зорилтдоо хүрч, борлуулалтын төлөвлөгөөгөө 18 хувиар давуулан биелүүллээ. Ингэснээр компанийн орлого өмнөх оны мөн үеэс 2.7 дахин буюу 3,7 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Хэдийгээр 2022 онд барилга, бүтээн байгуулалтын салбар гадаад орчны сөрөг хүчин зүйлүүд болох олон улсын тээвэр логистикийн удаашрал, дотоод болон гадаадын бараа материалын нийлүүлэлтийн хомстолд өртөж, үнийн өсөлт, валютын ханшийн өсөлт үргэлжилсэн боловч Монгол Базальт ХК нь 2022 оны эхний хагас жилд зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах зорилгоор үйлдвэрлэлийн шугам дамжлагаа хүчитгэн ажилласнаар ханган нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалж чадлаа.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад борлуулсан бүтээгдэхүүний өртөг түүхий эд материалын тээвэр болон сэлбэг хэрэгслийн үнийн өсөлтөөс үүдэн нэмэгдсэн хэдий ч бид онцгой цаг үеийн бодлого баримталж, улсын хэмжээнд томоохон Цоба хаус ХХК - Хадат вилла 3, Тэсо корпораци – Скай гарден рэзиденс, Альфа зоне, Актив гарден, Монкон констракшн – Хоризон, Мандала рэзиденс зэрэг барилгын төслүүдэд, шугам хоолойн Эрдэнэтийн цахилгаан станцын дэд бүтцийн төслүүдэд өндөр стандарт бүхий байгальд ээлтэй чулуун хөвөн хавтан, дулаалгын бүтээгдэхүүнийг нийлүүлэн ажиллаа.

Цаашид барилга, бүтээн байгуулалтын салбарт үүссэн нийлүүлэлтийн хүндрэл бэрхшээлүүд саарч, үйл ажиллагаанууд эрчимжих төлөвтэй байгаа тул бид үйлдвэрлэл үйл ажиллагааны оновчтой төлөвлөлтийг хэрэгжүүлж, компанийн цаашдын үйлдвэрлэл, үйл ажиллагааг тогтвортой, зохистой хэмжээнд байлгахыг зорьж байна.

Мөн бид олон талын үр ашигтай базальт хөвөнг үйлдвэрлэгч үндэсний цор ганц үйлдвэрийн хувьд бүтээгдэхүүний тоо хэмжээ, төрлүүдээ нэмэгдүүлж, бүтээгдэхүүний инновацыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Монгол Базальт ХК-ийн "ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО"-ынхоо хүрээнд 2022 онд GROWOOL ногоон төслийг хэрэгжүүлж, байгаль орчин, хүнсний үнийн өсөлт, хил гаалиас шалтгаалсан хүнсний хомсдол зэрэг асуудлуудад бодит шийдэл болохуйц бүтээгдэхүүний инновацыг нэвтрүүлээд байна. Түүнчлэн, барилгын тусгай хийц, хэрэглээнд өргөнөөр ашиглагдах боломжтой базальт арматур үйлдвэрлэлээ 2022 онд туршихараар ажиллаж байна.

Монгол Базальт ХК-ийн 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай #энд  дарж танилцана уу.