“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ЕРДИЙН БОЛОН ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА.

Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйл, 79 дүгээр зүйлийн хэсэгт заасны дагуу “Монгол Базальт” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүнд нэр  дэвшигчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад урьж байна.

 

ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
1. Эрчим хүчний инженер, механик инженер, эрчим хүчний аудит, хөрөнгө оруулалт, эдийн засагч зэрэг чиглэлийн мэргэжилтэй эсвэл хослон эзэмшсэн, дадлага туршлагатай;
2. Уул уурхай, барилгын материал үйлдвэрлэл, хүнд/ хөнгөн үйлдвэрлэл, олон улсын  хөрөнгө оруулалтын чиглэлээр 1-ээс дээш жил удирдах ажил эрхэлсэн туршлагатай;
3. Тус компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байхаас гадна тус компанитай бизнесийн гэрээт холбоогүй, ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй байх;
4. Тус компани болон түүний толгой, охин, хараат компанид сүүлийн 3 жил ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй;
5. Компанийн ТУЗ-ийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд болон хяналтын багц эзэмшигчийн нэгдмэл сонирхолтой этгээд зэрэгтэй төрөл садангийн болон бизнесийн аливаа холбоогүй;
6. Тус компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш; /Нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/
7. Тус компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэггүй;
8. Нэр дэвшигч өөрөө болон түүний нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй;
9. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх;
10. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
11. Компанитай бизнесийн аливаа холбоогүй, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулаагүй.
12. Компанийн эрх бүхий албан тушаалтантай гэр бүлийн болон бизнесийн холбоогүй.
13. Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай.


Сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлах нөхцөл:

Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн бол.
 

Бүрдүүлэх материал:
1. Компанийн “ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо”-ны нэр дээр гаргасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт. Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан гэдгээ нотолсон баталгаа;
2. Анкет;
3. Төгссөн сургуулийн гэрчилгээ, дипломын хуулбар;
4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
5. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;

Хүсэлтийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 12:00 цаг хүртэл “Монгол Базальт” ХК-ийн байранд хүлээн авах ба enkhgerel@rockwool.mn хаяг руу хуулбарыг илгээнэ. Урьдчилсан шалгуурт тэнцсэн нэр дэвшигчидтэй утсаар холбоо барин, ярилцлагад орох мэдэгдэл хүргүүлнэ.
Хаяг: 14210, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Фламинго Тауэр, 7-давхарт, Энхтайваны өргөн чөлөө
Утас: 11331058; 95951068; 99874150