HELLO TOMORROW: MАРГААШИЙН ТУХАЙ ӨНӨӨДӨР ЯРИЛЦЪЯ

????⚙️♻️Монгол Базальт ХК-ийн гүйцэтгэх захирал А.Энхгэрэл Unread Мedia-ийн UNPLUG арга хэмжээний "Монгол Амбиц" нэртэй эхний хэлэлцүүлэгтээ панелистээр оролцож байгаа бөгөөд монгол залуус юуг мөрөөдөх, юун төлөө хичээх, маргаашаа хэрхэн төсөөлөх тухай хуваалцах болно.

Unplug бол Unread Media-ийн 2016 оноос хойш зохион байгуулж буй нэрийн арга хэмжээ билээ.
Залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт нэрийн дор жил бүр 600-800 оролцогчтой явагддаг.
Салбарын экспертүүд, лидерүүд, шинийг санаачлагчид бүтэн өдрийн турш утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлэх нь энэ өдрийн гол зорилгуудын нэг. Стартап хөдөлгөөний жилийн хамгийн онцлох дүрүүд, тэсрэлт хийсэн стартапууд цуглаж, шинэ технологи, бүтээгдэхүүнээ танилцуулдаг уламжлалтай.

Unplug 2023-ын үндсэн сэдэв “Hello Tomorrow”: MАРГААШИЙН ТУХАЙ ӨНӨӨДӨР ЯРИЛЦЪЯ