МОНГОЛ БАЗАЛЬТ ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

 "Монгол Базальт” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн №03 тоот тогтоолоор 2023 оны цэвэр ашгаас нийт 1,184,757,000 төгрөг буюу нэгж хувьцаанд 21 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэлээ.

    Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 31-ни өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байрших юм.