“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

Компанийн оноосон нэр: “Монгол базальт” хувьцаат компани

Компанийн хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 29-р хороо, Үйлдвэрийн бүс 1-35 тоот

Хурал болох газар: Монголын хөрөнгийн биржийн сургалт, мэдээллийн танхим /хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Сүхбаатарын талбай-3/

Хурал болох өдөр, цаг: 2026 оны 04 сарын 30-ний өдрийн Пүрэв гаригт 10.00 цагт

Хурал болох хэлбэр: Танхим

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2026 оны 04 сарын 15-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

1.“Монгол базальт” ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж, батлах

2.“Монгол базальт” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

1.Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг

2.Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хөтөлбөр

3.Компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан

4.Компанийн 2025 оны санхүүгийн тайлан

5.“Нексиа глобал монголиа аудит” ХХК-ийн хөндлөнгийн аудитын дүгнэлт

6.Компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт

7.Ногдол ашиг тараах тухай ТУЗ-ийн тогтоол

8.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн анкет, нэр дэвшүүлэх хорооны дүгнэлт

9.Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудасны загвар

Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын материалтай 2026 оны 03 сарын 31-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 10.00-16.00 цагийн хооронд өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани болон Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, “Фламинго тауэр”-ийн 7 давхарт компанийн төв оффисын аль нэгт очиж эсхүл www.basaltwool.mn цахим хуудсаар дамжуулан танилцах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 75114444 утсаар авч болно.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Хувьцаа эзэмшигчдийн хурлын материал татаж авах : энд дарна уу.