ЗАХИРГАА ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТАН /HR, Administrative Services Manager/

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Компаний эрхэм зорилгод нийцүүлэн байгууллагын захиргааны дотоод ажлыг хууль зүйн хүрээнд хөнгөн шуурхай зохион байгуулж, явуулах.
  • Нэгжүүдээс ирүүлсэн мэдээ, тайланг нэгтгэн боловсруулж, холбогдох албадад танилцуулж, хэрэгжилтэд хяналт тавих.
  • Компанийн үйл ажиллагааны дотоод дүрэм, журмын төслийн саналыг хүлээн авч, шийдвэрлүүлэх, зохих журмаар бүртгэн баталгаажуулах.
  • Албан хэрэг хөтлөлтийн стандарт, зохих журмын дагуу баримт бичгийн хөтлөлтөд хяналт тавих.
  • Баримт бичгийг стандарт, зааврын дагуу архивлаж, үйл ажиллагааг нь тасралтгүй явуулах.
  • Ажилтнуудын санал хүсэлт, өргөдөл гомдолд байгууллагын дотоод журмын дагуу хариу өгөх, шийдвэрлэх.
  • Байгууллагын захиргаа, аж ахуйн албаны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах.
  • Байгууллагын нэгжийн хүрээнд ажил гүйцэтгэх эцсийн хугацааг товлон үйл ажиллагааны тайлан болон ажил үүргийн хуваарийг гаргах.
  • Ажилд ашиглах бараа материалыг худалдан авч, хуваарилах.
  • Ажлын тоног төхөөрөмж, хангамжийн материалын төсвийг төлөвлөж, захиран зарцуулах.
  • Үйлдвэрлэл үйл ажиллагааны явцыг хянаж баригдаж буй барилгыг байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй байдлын стандарт болон засгийн газрын хууль дүрэмд нийцүүлэх.
  • Захиргааны ажилтнуудыг ажилд авах, ажлаас чөлөөлөх үйл ажиллагааг гүйцэтгэх.
  • Хүний нөөцийн зохион байгуулалт баримт бичгийн хангалтыг хэрэгжүүлэх.
  • Ажлын тоног төхөөрөмжийн механик болон бусад системийн ажиллагааг хянах.
  • Байгууллагын байр, талбай зөв зохистой ашиглалтыг хангах.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар, нийгмийн харилцааны мэдрэмжтэй, хурдан шаламгай, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажил мэргэжлийн ёс зүй, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ачаалал даах чадвартай байх.

 

Өөрийн өргөдөл бол  хийсэн ажлын туршлагын хамт анкетаа дараах хаягаар явуулна уу: [email protected] 

Холбоо барих утас 75114444; 99076695; 99804164