Хүүхдийн гар зургийн уралдаан зарлалаа

“Миний хот 2030 онд” хүүхдийн гар зургийн уралдаан зарлалаа!

Эрчим хүчний хэмнэлттэй Тогтвортой ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ? Цэвэр агаартай, дулааны алдагдалгүй байшинтай, бохирдолгүй хүрээлэн буй орчинтой хотын талаарх төсөөлөл, мөрөөдлөө хамгийн мундагаар цаасан дээр буулгах хүүхдүүдийг үр чадвараа сорьж уралдаанд оролцохыг урьж байна.

 

Бүтээлээ хэрхэн өгөх вэ? Яаж шүүх вэ?:

6 – 9 насны хүүхдүүд бүтээлээ “Mongol Basalt JSC” -ийн Facebook хуудсанд мэссэжээр явуулна. Мэссэжээр ирсэн зураг бүрийг бид хуудсандаа нийтлээд 6 дугаар сарын 5 -ыг дуустал хамгийн олон LIKE цуглуулсан зургуудыг эрэмбээр нь шалгаруулна.

10 – 14 насны хүүхдүүд бүтээлээ өөрсдийн биеэр Мишээл Мега Малл барилгын их дэлгүүрийн 2 давхарт Монгол Базальт компанийн үзэсгэлэнгийн танхимд хүргэж өгнө. Ирүүлсэн бүтээлүүдийг 6 дугаар сарын 5-аас 7-ны хооронд шүүж шалгаруулна.

 

Шалгаруулалт:

6 дугаар сарын 8-ны өдөр 11:00 цагаас 14:00 цагийн хооронд Мишээл Мега Малл барилгын их дэлгүүрийн 2 давхарт Монгол Базальт компанийн үзэсгэлэнгийн танхимд шалгаруулна.

Жич: /Хүрэлцэн ирж оролцсон хүүхэд бүрт бэлэгтэй + насанд хүрээгүй хүүхэд заавал харгалзагчтай ирнэ/

Шагнал:

1-р байранд ангилал тус бүрээс 1 хүүхдэд Унадаг Дугуй

2-р байранд ангилал тус бүрээс 1 хүүхдэд PLAYMAT машин + Unimat зохион бүтээгч дугуйланд 1 сар үнэгүй суралцах эрхийн бичиг

3, 4, 5-р байруудад ангилал тус бүрээс 1 хүүхдэд Unimat зохион бүтээгч дугуйланд 1 сар үнэгүй суралцах эрхийн бичиг + гарын бэлэг

+++ компанийн тусгай байрын шагналууд хүлээж байна.

 

Холбоо барих утас: 77006768, 

Хаяг: Мишээл Мега Малл барилгын их дэлгүүрийн 2 давхарт Монгол Базальт компанийн үзэсгэлэнгийн танхимд.