card

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨНД BASALTWOOL БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн дулаарлын түвшин нэмэгдэж байгаа тухай түгшүүрт мэдээллүүд гарч эхэлсэн. Дэлхийн амьдрал хэдхэн хэмээр л температурын өөрчлөлтөөс хамаардаг аж. Хэдхэн хэмээр л температур өөрчлөгдөхөд бидний амьдралын орчинд сөрөг нөлөөг үзүүлж байгаа юм.Түлшний шаталт агаар мандалд асар их нүүрсхүчлийн хийг хаяж байна. Нүүрсхүчлийн хийн өндөр түвшин нь газар дээр үүссэн дулаан агаар мандалд тагтаж, үүнийхээ хирээр “хүлэмжийн байдал” гэж нэрлэгддэг төлөв болон дэлхийн дулааралт нэмэгдэж байгааг заадаг байна. Азотын исэл, метан, фтор зэрэг хийнүүдийн үйлчлэл дор дэлхийн дулааралт улам л ихэсдэг байна.

Дэлхийн дулааралтаас болж шуурга, үер, халуун, нэр, ган зэрэг байгалийн аюултай нөхцлөлүүд илүү ихээр гарч байна. Туйлын мөс, мөсөн голууд хайлж алга болж байна. Арлууд далайн усаар бүрхэгдэж, байгалийн цасаараа байгаа цанын баазууд ховорхон болжээ. Уур амьсгалын өөрчлөлт нь бүх зүйлд нөлөөлнө. Салхины хурд ихсэх. Усны түвшин нэмэгдэх зэрэг нь илүү даатгал өгөхийг биднээс шаардаж байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлтийг судалдаг, НҮБ-ын дэргэдэх Засгийн Газар хоорондын грүппын судалгаагаар дараагийн зуунд жилийн турш дундаж температур 1-50С-аар нэмэгдэхийг тогтоожээ.

 

Киотогийн Протокол

Хүлэмжийн хийн хаягдлыг багасгах тухай олон улсын зөвшилцөл 7 жил хэлэлцээр хийгдсэний үр дүнд гарын үсэг зурагдсан хүчинтэй болжээ. 2004 онд Орос Улсын ерөнхийлөгч В.Путин улсынхаа нэрийн өмнөөс гарын үсэг зурлаа. Агаар мандалд нүүрсхүчлийн хий ихээр хаядаг АНУ болон бусад улс орнуудад энэ зөвшилцөлд гарын үсэг зурж, тэдний жишээг дага гэсэн олон улсын шахалт ирж байна.

Киотогийн Протоколоор 2012 он гэхэд нүүрсхүчлийн хийн хаягдлыг 1990 онтой харьцуулбал 5,2% багасгах шаардлага тавигдаж байгаа юм. Энэ бол жижиг ч гэсэн чухал алхам билээ. Европын холбоо 2020 он гэхэд 1990 онтой харьцуулбал нүүрсхүчлийн хийн бохирдлыг аж үйлдвэр хөгжсөн орнуудад 15-30% бууруулах зорилт тавьж байна.

Хүрээлэн байгаа орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүд 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн хаягдлыг 60-80% бууруулах хэрэгтэйг зөвлөж байгаа билээ. Ингээгүй тохиолдолд дэлхийн дулаарал 20С-аас ч илүү гарч нэмэгдэх юм байна. Барилга байгууламж бол энэ ажлыг хамгийн хямд, хялбар аргаар хэрэгжүүлж болох салбар юм.

ЧУЛУУНААС ГАРЧ БУЙ “ДУЛААН”

Манай бүтээгдэхүүний нөлөөлөл

BASALTWOOL тусгаарлагч бүтээгдэхүүнүүд бол нүүрсхүчлийн хийн хаягдлыг багасгах хамгийн гол эх үүсвэр юм. Данид 250 мм-ын BASALTWOOL дээврийн тусгаарлагчтай барилга нь 50 жилийн турш ашиглахдаа тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлт, ашиглалтанд зориулснаас 162 дахин их нүүрсхүчлийн хийг хэмнэх боломжтой гэж үзэж байна. Нүүрсхүчлийн хийн тэнцвэржилт BASALTWOOL бүтээгдэхүүн хэрэглэж эхэлснээс хойш 4 сарын дараа эерэг болох юм.

    

АГААР БОХИРДЛЫГ БАГАСГАХАД BASALTWOOL БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Чулуун хөвөн бүтээгдэхүүний нөлөөлөл

Эрүүл амьдрахад эрүүл агаар хангалттай байх шаардлагатай. Түлш шатаалт бол агаарын бохирдлын олон төрлийн эх үүсвэр болдог. Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагын мэдээнээс үзэхэд том хотуудад автомашин, тээвэр, цахилгаан эрчим хүч болон хүний бусад хэрэглээнд зориулагдсан түлшний шаталтаас үүссэн агаарын бохирдлоос болж жил бүр 800000 гаруй хүн амиа алдаж байгаа аж. Түлш шатаах хэрэгцээ улам бүр өсч байгаа нь түгшүүрийн харангыг бүр ихээр дэлдэж байна гэсэн үг юм. Түлшний шаталтаас үүссэн утаа-агаарт хаягдаж буй хорт хий (фото химийн озон) нь уушиг, зүрх-судас, амьсгалын системийн өвчнүүд болон эдгээр өвчнүүдээр амиа алдах үхлийн ноцтой шалтгаан болдог байна.