Монгол Базальт ХК-ийн Тойрог эдийн засагт чиглэсэн таван үйлдэл
2030 он гэхэд 50% СО2 ялгарал багатай барилгын материалын үйлдвэрлэлийн салбарыг дэмжих, тогтвортой, тойрог эдийн засгийг сурталчлах, байгаль орчинд үзүүлэх салбарын нөлөөллийг бууруулах зорилготой төсөл юм. Монгол Базальтын шинэлэг BASALTCycle хөтөлбөрөөр барилгын салбарын ирээдүйг өөрчилцгөөе!
Бидний гол санаачилга
Дахин боловсруулсан түүхий эд: Чулуун хөвөн хавтан материалыг базальт файбер утас, мяндас болгон нунтаглаж, шинэ чулуун хөвөн үйлдвэрлэхэд шууд түүхий эд болгон ашиглана. Дахин боловсруулах нь хайлуулах болон нарийн төвөгтэй үе шатуудыг шаарддаггүй бөгөөд энэ нь тусгаарлагч материалыг дахин боловсруулах эрчим хүчний хэмнэлттэй арга юм. “Монгол Базальт” компани жилд 200 тонн илүүдэл дулаалгыг дахин боловсруулж, чулуун хөвөн утас, мяндас үйлдвэрлэнэ.
Шүршдэг болон үртсэн базальт: Чулуун хөвөнгийн тайрдас болон хаягдалыг хэдэн ч удаа буталж болдгийг та мэдэх үү? BASALTSpray шүршдэг хөвөн тусгаарлагч материалын түүхий эд болгон ашигладаг юм. Энэ нь нүүрс хүчлийн хийн ул мөр хамгийн багатай барилгын материалд ордог тул таны төслийг Ногоон Сертификатууд авах боломжыг нээж өгдөг.
Хэрэглэгчийн гараас илүү гарсан хөвөнгөө эргүүлэн авах: Барилгын талбай дээрх илүүдэл материалын өгөөжийн системийг эхлүүлж, тойрог эдийн засгийн практик, нөөцийн үр ашгийг бий болгоно. Чулуун хөвөнгийн хог хаягдлаа бидэнд эргүүлэн авчирснаар та ч мөн энэ зорилгыг дэмжих боломжтой бөгөөд багахаан урамшуулал ч авах боломжтой юм.
REcycle хөвөнгөөс ЭКО Шахмал брикет үйлдвэрлэх: Чулуун хөвөн үйлдвэрлэгдэхдээ маш бага хэмжээгээр филтер болон ТЭМ бутлан ангилах болон барилгын талбай дээрх зүсч тааруулснаас гарсан илүүдэл тайрдасууд үүсдэг. Дахин боловсруулсан ЭКО шахмал брикет дээр цементэн дүүргэгч нэмснээр зууханд эргүүлэн хэрэглэх боломжтой түлшний төрөл гаргаж авдаг байна. Материалын 50% нь дахин боловсруулсан материал байдаг.
Салбарын СО2 ул мөрийг багасгах: Хамгийн өндөр СО2 ул мөртэй үйлдвэрлэгддэг цемент/бетон, ган/арматур материалуудын үйлдвэрлэлд шинэ үеийн BASALT FIBER технологи нэвтрүүлнэ. BASALTFiber арматур болон CHOPPED-BASALTFiber -аар бэхжүүлсэн бетон хийц нь уламлалт материалаа бодвол 35% -аас 70% СО2 ул мөр багатай, барилгын хийц насжилтыг 2 дахин нэмэгдүүлдгийг олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд нотолсон байдаг.
Яагаад биднийг сонгох вэ?
Салбарын манлайлал: Бүх төрлийн төслийн эрчим хүчний хэмнэлтийн гүйцэтгэлийн үйлчилгээ иж бүрэн үзүүлэх итгэмжлэгдсэн ESCO-ийн хувьд, бид барилгын зургаас нь эхлүүлээд эрчим хүчний хэмнэлтийн менежмент болон нүүрстөрөгчийн ул мөрийг тооцоолох чиглэлээр үнэлгээ хийж хамтран ажиллана.
Батлагдсан үр нөлөө:Манай BASALTWOOL чулуун хөвөн дулаалга нь барилгын эрчим хүчний алдагдал, агаарын бохирдлыг бууруулах, галын эрдлээс сэргийлэхэд хамгийн тэргүүлэгч материал байсаар байна.
Дэлхийн стандартууд: SDG болон БОНЗ (ESG) үзэл баримтлалуудыг баримтлах талаарх бидний амлалт нь Тойрог Эдийн Засгийн бодлогыг үйлдвэрлэл үйл ажиллагаандаа шингээж буй бодит жишээ юм.
Базальт чулуун хөвөн дулаан тусгаарлагч материалын хаягдал буцаан өгөх формыг татаж авах бол энд дарна уу.