card

Термобазальт шугам хоолойн дулаалгын материал

Сүүлийн жилүүдэд эрчим хүч хэмнэх асуудал өндөр ач холбогдолтой боллоо. Энэ нь байгууллагын ажлын эдийн засгийн үр өгөөж, экологийн асуудал, нефть хийн бүтээгдэхүүнүүдийн нөөц эцэс төгсгөлгүй биш гэдэг ойлголттой холбоотой. Иймээс дулааны шугам сүлжээ, нефть хийн шугам хоолой, барилга байгууламж барих үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын өмнө тулгарч байгаа дулаан тусгаарлах асуудалд олон шаардлага тавигдаж байна. Үүнд:

  • Дулаан тусгаарлах материал нь удаан жилийн туршид тогтвортой дулаан тусгаарлах шинж чанарыг хангаж байх ёстой.
  • Хэт ягаан туяаны үйлчлэлд тэсвэртэй байх хэрэгтэй.
  • Хангалттай бат бөх шинж чанартай байх.
  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндсэн материалууд нь сайн судлагдсан, олон жилийн хэрэглээний туршлагатай байх.
  • Тээвэрлэх, хадгалахад тохиромжтой байх.
  • Гадаргуугийн бүрэлтийг цогцоор шийдэх боломж
  • Түвэгтэй хийцтэй системийн дулаалга хийх боломж
  • Угсралтын энгийн шийдэл, боломж
  • Шугам хоолойн гэмтэлтэй хэсэгт хурдан хүрэх боломж
  • Өндөр температур (гал) үйлчлэх үед хортой бодис бодис ялгаруулахгүй байх
  • Металл хийцийг зэврүүлэх бодис өөрийн бүтэцдээ агуулаагүй байх
  • Ашгийн сонирхлоор дулаалгыг хуулж авч явахаар сонирхол татдаггүй байх зэрэг шаардлагууд орно.

Шугам хоолойн дулаан тусгаарлах материалыг зохион бүтээхдээ дээрх шаардлагуудыг үндсэн шаардлагууд болгон авлаа. Дулаан тусгаарлах материалыг зохион бүтээсэн зарчим нь хүлээн зөвшөөрөгдсөн, патентаар баталгаажсан.