БАЗАЛЬТ ФАЙБЕР АРМАТУР
Полимер мяндас композит арматур нь зэвэрдэггүй, өндөр болон нам температурын үйлчлэл, хүчил шүлтийн орчинд тэсвэртэй учир 0 тэнхлэгээс доош бүсэд буюу барилгын суурь, цэвэрлэх байгууламж, зам, гүүрийн бетон арматур, тусгай зориулалтын инженерийн барилга, байгууламжид өргөнөөр хэрэглэнэ. Иргэний буюу орон сууцны зориулалттай 5 хүртэл давхар барилгын арматурын 80 хувь, 5 болон түүнээс дээш давхар барилгын арматурын 50 хувь, сургууль цэцэрлэгийн барилгын арматурын 100 хувь, үйлдвэрийн болон усны барилга байгууламжийн арматурын 100 хувь, ХАА-н үйлдвэрийн барилгын арматурын хэрэглээг 100 хувь орлоно.
Базальт файбер (BFRP) арматур нь үндсэн түүхий эдээр эх орны эрдэс түүхий эд болох базальт чулууг хайлах замаар гарган авсан базальт файбер утсыг ашиглах бөгөөд нэмүү өртөг шингэсэн үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн юм.
Үйлдвэр нь MNS GOST 31938:2015 “Бетон бүтээцийг арматурчлах мяндас полимер (FRP) арматур. Техникийн ерөнхий шаардлага” стандартын дагуу иржгэр гадаргуутай 6-22мм шилбэний нэрлэсэн голчтой (диаметр) базальт файбер (BFRP) арматурыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлнэ. Мөн стандартын шаардлага хангасан өөр нэрлэсэн диаметртэй арматур үйлдвэрлэж болно. Мяндас-полимер арматурыг 0.5-12.0м хүртэл урттай, 0.1 метрийн алхамтайгаар үйлдвэрлэнэ. Мөн захиалагчийн заасны дагуу 12.0м-ээс илүү урттай байж болно.
Бүтээгдэхүүний давуу тал хэрэглээ:
Өндөр хөгжилтэй орнуудад хэдэн арван жилийн өмнө баригдсан барилга байгууламжийн эдэлгээ богиносч, хуучирсанаар сэргээн засварлах явдал их болсон. Манай улсад 1970-1980 оны үед баригдсан бетон, төмөрбетон барилга байгууламж хуучирч, эвдрэл үүсэн дахин засварлах шаардлага гарах болсон бөгөөд сэргээн засварлах зардал нь шинээр барих болон баригдаж байгаа барилгын зардлаас ч өндөр байгаа нь тогтоогдсон байна. Иймд төмөрбетон бүтээцэд ашиглах уламжлалт бус материалын хэрэгцээ ихэсч төмөрбетон бүтээцийн эдэлгээг уртасгах арга зам түгээмэл хэрэглэх болсон байна.
Базальт файбер (BFRP) арматур нь дараах давуу тал болон боломжийг хэрэглэгчдэд олгож байна. Үүнд:
- Ижил төрлийн нэрлэсэн голчтой ган арматуртай харьцуулахад 2-2.5 дахин бат бөх, 4 дахин урт, 4 дахин хөнгөн байна;
- Ган арматурыг орлуулах тохиолдолд бат бэхийн үзүүлэлтээрээ 12мм нэрлэсэн голчтой ган арматурыг 8мм болон 10мм нэрлэсэн голчтой базальт файбер (BFRP) арматураар орлуулах боломжтой;
- Ган арматурыг орлуулах тохиолдолд жингийн үзүүлэлтээр 5-10 дахин бага, уртын үзүүлэлтээр 6-11 дахин их байна;
- Хүчил, шүлтийн орчинд тэсвэртэй;
- Өндөр температур болон нам температурын үйлчлэлд тэсвэртэй;
- Зэвэрдэггүй;
- Дулаан дамжуулалт багатай;
- Цахилгаан тусгаарлах шинж чанартай;
- Радио долгионыг маш сайн нэвтрүүлдэг, соронзон орны нөлөөнд ордоггүй;
- Насжилт (80жил), найдваршил өндөртэй;
- Үнийн хувьд хэмнэлттэй, ачиж тээвэрлэхэд хялбар, угсралтын хөдөлмөрийн нөхцөл хөнгөвчилдөг зэрэг нь цаг хугацаа болон эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлдэг;