card

Эрчим хүч

Эрчим хүч хэмнэлт бол өнөөдөр хамгийн чухал болоод байгаа асуудал билээ. Түлш шатахууны үнэ нэмэгдэж байгаа нь өнөө үеийн нийгмийн амьдралын хамгийн чухал хүчин зүйл болоход итгэх итгэл алдарч байгааг дахин сануулж байгаа юм.

Байгалийн нөөц аль хир хүрэлцээтэй вэ? Энэ асуултанд хариулах төвөгтэй юм. Байгалийн түлшний нөөц хязгаарлагдмал гэдэг нь эргэлзэшгүй бөгөөд, түүний хэрэглээ нь хотын агаарын бохирдлыг ихэсгэх, нүүрсхүчлийн хийн түвшинг нэмэгдүүлэх зэргийг оролцуулан олон сөрөг үр дагавар авчирдаг байна.

Манай BASALTWOOL төслийн групп сүүлийн жилүүдэд эрчим хэмнэлттэй барилга барихад ямар зүйл хэрэгтэй вэ гэдэг асуудал дээр ажиллаж байгаа юм. Барилга бол эрчим хүчийг хамгийн их хэрэглэгч, агаар мандлыг нүүрсхүчлийн хийгээр бохирдуулах эх үүсвэр гэдгийг мэдээд ихэнх хүмүүс гайхдаг. Дэлхий даяар хэрэглэгдэж байгаа эрчим хүчний 40 гаруй хувийг барилгын дулаан болон хөргөлтөнд хэрэглэгдэж байдаг. Барилгын дулаанд зарцуулж байгаа эрчим хүчийг бараг 90 хувь багасгаж чадна гэдгийг цөөхөн хүмүүс ойлгож байна. Эрчим хүчийг хэмнэснээр мөнгөө хэмнэнэ, нүүрсхүчлийн хийн хаягдлыг багасгаж чадна, бүр ажлын байр ч бий болгох билээ. Эрчим хүчний ирээдүй төлөө санаа тавьдаг эрдэмтэд, улс төрийн зүтгэлтэн, иргэн хүн бүрийн үндсэн зорилгын нэг нь чанартай сайн барилга бариулах явдал байх ёстой. Хууль хэрэгжүүлэгч төрийн албан тушаалтнууд шинэ хуучин аль ч барилгуудад эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх хатуу шаардлага тавин, түүнийгээ хуульчлилж өгөх замаар эрчим хүч, барилгын салбарын ирээдүйд хувь нэмрээ оруулж чадна.

                                                         

Барилга бол эрчим хүчийг хамгийн их хэрэглэгч, агаар мандлыг нүүрсхүчлийн хийгээр бохирдуулах эх үүсвэр гэдгийг мэдээд ихэнх хүмүүс гайхдаг. Дэлхий даяар хэрэглэгдэж байгаа эрчим хүчний 40 гаруй хувийг барилгын дулаан болон хөргөлтөд хэрэглэдэг.

Зах зээлийн боломж

Энэ нь манай улсын хувьд урт өвөл болдгоороо бүр ч их зардал болдог . Гэвч эрчим хүчийг барилгууд маань чухам дулаалгын зорилгодоо бүрэн ашиглаж байгаа эсэхийг сонирхвол даанч дэндүү гэмээр үзүүлэлт гардаг. Бид дулаацахын тулд халаалтын систем ашиглаж байгаа ч үйлдвэрлэсэн дулааныхаа 50 гаруй хувийг агаарт цацаж байна. Улаанбаатар хотын барилгууд нь дулааны алдагдал ихтэй байгаагийн зэрэгцээ дулаан дамжуулах шугам маань ч бас дулааны алдагдлын том шалтгаан болсоор байна.

Тэгвэл энэхүү дулааны алдагдлыг бууруулахад Basaltwool брэндийн чулуун хөвөн бүтээгдэхүүн нь асар их ач холбогдолтой болох нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөд байна. Барилгын дулаанд зарцуулж байгаа эрчим хүчний алдагдлыг бараг 90 хүртэл хувь багасгаж чадна гэдгийг цөөхөн хүмүүс ойлгож байна.

Эрчим хүчийг хэмнэснээр мөнгөө хэмнэнэ, нүүрсхүчлийн хийн хаягдлыг багасгаж чадна, бүр ажлын байр ч шинээр бий болгох билээ.

Монгол улс нь 4 улиралтай бүсэд хамаардаг учраас эрчим хүчний хэрэглээний ихэнхи хувийг дулааны зориулалтаар хэрэглэдэг бөгөөд дулаан тусгаарлах материалын үйлдвэрлэл нь ямагт байх ёстой үйлдвэрлэл байдаг.