card

Чулуун хөвөнг яагаад сонгох вэ?

Монгол Базальт ХК нь улсын хөгжлийн түүгчээ, эдийн засгийн тэргүүлэх чиглэл бүхий металл бус боловсруулах хүнд үйлдвэрлэлийн салбарт өндөр техник технологийн Евро-стандартын эрдэст чулуун хөвөн дулаан тусгаарлагч материалын үйлдвэрийг нутагшуулан барилга, дэд бүтэц, эрчим хүчний салбаруудад нийлүүлэн үйл ажиллагаа явуулсаар өдгөө 15 жилийг угтаж байна. Эрдэст чулуун хөвөн дулаан тусгаарлагч материал нь байгаль орчин, хүн нийгэмд ээлтэй, нүүрс хүчлийн хий, түүний ул мөрийг бууруулах, эрчим хүч, дулааны хэмнэлттэй, чанарын эрсдэлгүй, галын аюулгүй байдлыг олгосон үндэсний тогтвортой бүтээн байгуулалтуудыг дэлхийн чанар үзүүлэлтэд нийцүүлэх стратегийн онц чухал бүтээгдэхүүн билээ. 

Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр 610 орчим сая квт.ц цахилгаан эрчим хүч хэмнэх, ойролцоогоор 600 гаруй мянган тонн СО2 хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, хэрэглэгч талдаа 80 орчим тэрбум төгрөгийн эрчим хүчний зардлын бууралтыг тус тус бий болгох боломж бүрдэнэ гэдэг урьдчилсан тооцоо гарсан байдаг. Зөвхөн сүүлийн 5 жилийн хугацаанд манай компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний ашиглалтын (~50жил) туршид хэмнэх эрчим хүчний дүнг тооцож үзэхэд Монгол улсын хэмжээнд 2.3* орчим сая Мвт.ц эрчим хүч хэмнэх буюу 1 сая орчим тонн CO2 хүлэмжийн хийн ялгарлыг багасгах тооцоолол хийгдсэн байдаг бөгөөд энэ нь улсад эрчим хүч, дулаан үйлдвэрлэгч талдаа 310 тэрбум (дунджаар 6 орчим тэрбум/жилд) төгрөгийн хэмнэлт бий болгох юм. *(Европын дулаалгын холбооноос гаргасан 180ш эрчим хүчний аудитын тайлангаар эрдэст чулуун хөвөнг дулааны станцууд ашиглахад, 750,000 Мвт.ц/жилд хэмнэн жилдээ 500,000 тонн CO2 багасган, 23.5 сая евротой дүйцэх зардал хэмнэсэн байна. Олон улсын ECOFYS байгууллагын судалгаагаар дулааны станцууд эрдэст чулуун хөвөнг ашигласнаар 50-60 хувиар дулааны үр ашиггүй алдагдлаа бууруулах боломжтойг нотолсон юм.)

Барилгын дулаалгын цогц шийдлүүдийг нэг дороос

Барилгын дотор, гадна хана, агааржуулалттай фасадны байгууламжийн дулаан тусгаарлагч. Бетонон шал, таазны дээрх дулаан тусгаарлагч.

Гэрчилгээ

Зураг дээр дарж томоор үзнэ үү

Хэрэглээ

 

Хамтран ажилласан барилгын төслүүд