card
story-image

ТУЗ-н Даргын Мэндчилгээ

2000-аад оны эхээр дэлхий нийтийн хүн амын нягтшилыг дагасан барилга бүтээн байгуулалтын хөгжлийн зэрэгцээ манай улсын хөгжлийн бас нэгэн эрин үе ирэхэд бид өөрсдийн эзэмшсэн эрдсээс хайлуулах технологийн туршлагадаа суурилуулан, дэлхийн тавцанд өрсөлдүүлэх шинэ төрлийн бүтээгдэхүүн болох чулуун хөвөн дулаалгын материалын үйлдвэрийн төслийн техник эдийн засгийн судалгааны ажлыг эхлүүлж хүнд аж үйлдвэрлэлийн боловсруулах салбарт орон нутгийн түүхий эдийн нөөцөд түшиглэсэн чулуун хөвөн дулаан тусгаарлагчийн үйлдвэр технологийг амжилттай нутагшуулан улсынхаа цор ганц чулуун хөвөнгийн үйлдвэрийг бүтээн байгуулсан.

Өдгөө, Монгол Базальт ХК хэмээх олон нийтийн компани болж, BASALTWOOL® брендийг 15 жил хөгжүүлэн олон улсад бүртгэлтэй патент, зохиогчийн эрхийг эзэмшин, Монгол улсынхаа хөгжлийн түүгчээ, эдийн засгийн тэргүүлэх чиглэл бүхий барилга, дэд бүтэц, эрчим хүч, стратегийн онц чухал байгууллагуудад үндэсний бүтээгдэхүүнээ нийлүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүнд аж үйлдвэрлэлийн эрдсээс боловсруулах салбарт орон нутгийн түүхий эдийн нөөцөд түшиглэсэн технологийг хөгжүүлснээр дотоодын инженерийн боловсон хүчний чадамжийг олон улсын тавцанд өрсөлдүүлж, улсынхаа хэмжээнд өндөр температурт боловсруулах үйлдвэрлэл технологийн хөгжлийг олон арван жилээр урагшлуулсан амжилтыг бий болгосон байна. Энэ хугацаанд инноваци шинэчлэлийг нэвтрүүлэх хүнд ажлыг нуруун дээрээ үүрч, хамтдаа хөгжиж, амжилтыг бүтээлцэж ирсэн хувь эзэмшигч нартаа, ажилчид хамт олондоо, хамтрагч байгууллагууддаа улсынхаа эрдсээс боловсруулах салбарын хөгжилд үнэ цэнтэй хувь нэмрээ оруулж ирсэн хагас жаранг угтаж, цаашдийн улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө олон жил хамтдаа зүтгэхийг ерөөе. 

ХҮНДЭТГЭСЭН:    ТУЗ-н ДАРГА       Л. АРИУНБОЛД 

Хувьцаа эзэмшигчдэд зориулсан мэдээ мэдээлэл

Image

Хувьцаа эзэмшигчдийн хурал - 2020

Image

Ногдол Ашиг Тараах Тухай

Image

"Монгол Базальт"ХК-ийн Хувьцаа Эзэмшигчдийн Анхааралд

Image

Ногдол ашгийг ҮЦТХТ-д байршууллаа.

Image

Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит хурал зохион байгууллагдлаа

Image

Жилийн тайлан 2018

Image

Хувьцаа эзэмшигчдийн хурлын материал

Image

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд 5 дахь том хөрөнгө оруулалт босголоо

Image

“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК-н Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Бус Хурал 2018.07.27

Image

2019 ОНЫ "ТОП-20" ИНДЕКСИЙН САГСАНД БҮРТГЭГДЛЭЭ

Image

Үйлдвэрлэлийн Бүтээмжийг 20%-иар ахиулсан

Image

2018 оны гүйцэтгэл ба 2019 оны төлөвлөгөө