ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙГ СОНГОН  ШАЛГАРУУЛАХ ЗАР

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь
заалт, Компанийн засаглалын кодекс, “Монгол Базальт” ХК-ийн дүрмийг тус тус үндэслэн “Монгол
Базальт” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус болон ердийн гишүүний сонгон
шалгаруулалтыг зарлаж байна.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ ТОО – 3
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЕРДИЙН ГИШҮҮНИЙ ТОО – 6


ТУЗ-н Ердийн болон Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах үндсэн шаардлага:
- Ногоон барилгын материал үйлдвэрлэл, эрчим хүчний хэмнэлт, эрчим хүчний аудит, металл
болон металл бус хүнд аж үйлдвэрлэлийн салбарт удирдах ажил эрхэлсэн туршлагатай байх
- Олон улсын болон дотоодын эрчим хүчний аудит, агаарын бохирдлыг бууруулах төсөл
хөтөлбөрүүдэд удирдагч болон чиглүүлэгчээр ажиллаж байсан туршлагатай байх
- Эрсдэлийн удирдлага болон чанарын удирдлагаар мэргэшсэн байх
- Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах нэмэлт шаардлага:
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах
ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй
байх.
- Хэрвээ нэр дэвшигч нь хараат бус гишүүнд нэр дэвшиж байгаа бол өөрөө, эсхүл нэгдмэл
сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй.
- Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн эрх бүхий албан тушаал
эрхэлдэггүй.
- Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй.
- Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй.
- Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байх. Компанийн засаглалаар мэргэшсэн байх.
 
Бүрдүүлэх материал:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
2. Анкет
3. Ажил байдлын тодорхойлолт
4. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
5. Иргэний үнэмлэхийн хуулбар;
6. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
                                                               
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хэлбэр:
- Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13.00 цаг хүртэл
хүлээн авна.
- Материалыг зөвхөн Цахим хэлбэрээр и-мэйл хаягаар хүлээн авна: [email protected]

Анхаарах зүйлс:
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО “МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК