МОНГОЛ БАЗАЛЬТ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ЭРХЭМ ХҮНДЭТ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ЭЭ!
“Монгол Базальт” ХК-ийн компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэх, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох, компани хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг зөвшөөрөх эсэх, Хайлах зуухны шинэчлэлийн хүрээнд үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, техник технологийн шинэчлэл хэрэгжүүлэх төслийн тухай асуудлуудыг хэлэлцэхээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалыг бэлтгэн хувьцаа эзэмшигчдэд хүргүүлж байна.
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-аар гаргасан дүгнэлтийг батлах
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох
- ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшуулалын хэмжээг тогтоох
- Компани хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг зөвшөөрөх эсэх
Хайлах зуухны шинэчлэлийн хүрээнд үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, техник технологийн шинэчлэл хэрэгжүүлэх төслийг батлах
Хувьцаа эзэмшигч та бүхнийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 15 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, ерөнхий сайд Амарын гудамж, Туушин зочид буудлын хурлын танхимд болох хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хурлын материалтай танилцах бол энд дарж татаж авна уу.