card

Галд тэсвэртэй

BASALTWOOL хэрэглэснээр эд хөрөнгөө хамгаалахаас гадна аюулгүй, тав тухтай ажиллаж амьдрах нѳхцѳлийг бүрэлдүүлнэ.

Эрдэст чулуун хөвөн дулаан тусгаарлагч 1100 C градуст тэсвэртэй, шатдаггүй.

Эрсдэлийг зураг төслөөр бууруулна

Галыг тэр чигт нь ялах боломжгүй ч барилгад сонгож буй материалуудаар урьдчилан хамгаалах боломжтой.

Галын аюулгүй байдалд утаа мэдрэгч, усан шүршигч систем, галын усан болон хөөсөн даралтат хор унтраагуур зэрэг багаж хэрэгслүүд чухал боловч, барилгын үндсэн хийц бүтцийг галын аюулаас аварч чадахгүй тул галд тэсвэртэй, шатдаггүй тусгаарлагч материал хэрэглэх нь өндөр ач холбогдол, үр дүнтэй. (унших)

Манай улсын хэмжээнд 2015 онд ОБЕГ-ын мэдээлснээр 1237 удаагийн объектийн гал түймэр гарч, 3,6 тэрбум төгрөгийн хохирол учирч, гал түймэрт өртөн 23 хүн нас барж, 10 хүн түлэгдэж, 533 гэр орон сууц шатсан байна.


ТОО БАРИМТААР:

2200 обьектийн гал түймэр жилд дунджаар Монгол улсад гардаг 55 хүний амь нас эрсэддэг, 30+ тэрбум төгрөгийн хохирол учруулдаг...


Нарантуул зах 08/23/2013

 

Шангри ла-2 барилга. Улаанбаатар хот 09/30/2014

Улаанбаатар хот 2015 оны 3 сар

 

Олон улсын эрдэмтэд, инженерүүд өргөн хэмжээний сорил туршилтуудыг дулаан тусгаарлагч материалууд дээр явуулахад үр дүн нь маш олон хүмүүсийг цочроосон байна.

Туршилтуудын зорилго:

Олон давхар өндөр барилгуудын дулаан тусгаарлагч материалуудын галын тэсвэрийг харуулах зорилготой хийгдсэн.

Үр дүн:

Галд тэсвэргүй, хурдан шатдаг дулаан тусгаарлагч материал хэрэглэсэн өрөө хэдхэн секундийн дотор галд автаж, хорт хар утаа дүрэлзэн гарч эхэлсэн. Харин галд тэсвэртэй, шатдаггүй дулаан тусгаарлагч хэрэглэсэн өрөө галыг тарж даамжруулалгүй хорьж чадсанаар гадна барилгын хийцэд ямар ч хохирол учруулаагүй байна.

 

PU 30 секундын дараа бүрэн шатсан

EPS 2 минутын дараа бүрэн шатсан

Чулуун хөвөн 20 минутын дараа шатаагүй хэвээр

 

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН СТАНДАРТ

Галын аюулаас хүний амь нас, эд хөрөнгийг хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Энэ талаар бидний бэлтгэсэн видео материал үзнэ үү!

http://nema.gov.mn/?page_id=37