Монгол Базальт ХК IPO forum Mongolia-2022 Хүртээмжтэй хөрөнгийн зах зээл форумд оролцон Харилцагч, хамтран ажиллагч байгууллагууддаа 2021 оны тогтвортой хөгжлийн тайлангаа танилцуулна.

IPO forum Mongolia-2022 Хүртээмжтэй хөрөнгийн зах зээл форум нь 2022 оны 04 сарын 15-ны баасан гарагт Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдахаар боллоо. Уг форумд УИХ-ын дарга  СЗХ-ны дарга Д.Баярсайхан "Монголын хөрөнгийн зах зээлийн ирээдүйн төлөв" сэдвээр, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай "Биржийн хөгжлийн чиг хандлага ба зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь" сэдвээр, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарын дарга Б.Цэнгэл Төрийн өмчит компаниудыг биржээр дамжуулан нээлттэй хувьцаат компани болгох, түүний ач холбогдол" сэдвээр, СЗХ-ны үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн "Бондын зах зээл ба санхүүжилтийн шинэ гарц" сэдвээр тус тус  тавих юм байна. Монгол Базальт ХК-ийн хувьд уг форумын үеэр шинэ бүтээгдэхүүн  /Базальт файбер арматур, Базальт сэндвич хавтан, хөрсгүй тариалалтын технологи/ болон  2021 оны тогтвортой хөгжлийн тайлангаа олон нийтэд танилцуулах болно. 

Монгол Базальт ХК-ийн 2021 оны тогтвортой хөгжлийн тайлангийн дэлгэрэнгүйг доорх холбоосоор унших боломжтой. 
 

ТАЙЛАН ТАТАЖ АВАХ