“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ А.ЭНХГЭРЭЛ ТӨВ АЗИЙН “БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР” -Т МЕНТОРООР СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

Европын Сэргээн Босголтын Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүд хөтөлбөрийн 2022 оны ”Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөгжүүлэх ментор хөтөлбөр”-ийн 20 шилдэг менторын нэгээр “Монгол Базальт” ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Энхгэрэл сонгогдон ажиллахаар боллоо. 

Хөтөлбөрийн хүрээнд бизнесээ өргөжүүлэхийг зорьж буй эмэгтэй бизнес эрхлэгчид 9 сарын турш зөвлөгөө, сургалт, нетворкийн арга хэмжээнд оролцож ментороос бизнес, менежментийн туршлага судлах юм.

А.Энхгэрэл нь Лондон Метрополитан Их сургуулийг Аж үйлдвэрийн үйл ажиллагааны менежментийн Баклавр, СЭЗИС-ийг Санхүүгийн Менежментийн Баклавр зэрэгтэй төгссөн.

Тэрээр 2015 оноос Монгол Базальт ХК-ийн төсөл хариуцсан захирлаар ажиллаж 21 сая ам.долларын үйлдвэрийн ТЭЗҮ судалгааг ахалж байгаад 2018 оноос компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.

 Тэрээр компанийн 6 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хувьцааг анхдагч зах зээл дээр санал болгож арилжаалах үйл ажиллагааг амжилттай удирдсан туршлагатай.

Ийнхүү хувьцаат компанийн үйл ажиллагаа эхэлснээс хойш Монгол Базальт ХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал 2 дахин нэмэгдэж, жилд 3,000 гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсноор хувьцааны борлуулалт болон ханш 5 дахин нэмэгдээд байна.