МОНГОЛ БАЗАЛЬТ ХК НЬ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
/2022.09.10, Улаанбаатар хот/ Монгол Базальт хувьцаат компани өнөөдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагаас зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн зорилго 2022” өдөрлөгт оролцож компанийн үйл ажиллагаагаа, үйлдвэрлэл, бүтээгдэхүүнүүдээ иргэд, олон нийтэд танилцууллаа.
Монгол Базальт ХК металь бус хүнд үйлдвэрлэлийн төрөлд галд шатдаггүй, дулаан, дуу чимээг тусгаарлагч байгальд ээлтэй эко бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн Монгол улсын дэд бүтэц, барилгын салбарт чулуун хөвөн дулаалгын материалыг тасралтгүй ханган нийлүүлж ирсэн. BASALTWOOL бүтээгдэхүүн нь барилгын дулаан эрчим хүчний зарцуулалтыг 60-70 хувиар бууруулж бөгөөд барилга, дэд бүтэцийн салбарт эрчим хүчний хэрэглээнд насан туршийн хэмнэлт үүсгэдэг. Барилгын дулаан алдагдал буурснаар, байгаль орчин дахь нүүрс хүчлийн хий, агаарын бохирдол буурдаг
Компани нь НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 11-ыг нь бизнесийн төлөвлөгөө, үйл ажиллагаандаа нэвтрүүлж, ахиц дэвшил, ололт амжилтыг хэмжих шалгуур болгон ашиглаж байна. Үүнээс есөн зорилт, тэр дундаа байгаль орчин дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах зорилтыг ханган хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийн тайлан боловсруулж ажилладагаараа хүнд үйлдвэрлэлийн төрөлдөө цор ганц үндэсний компани болж байна.
Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр 2012 онд санаачилсан “Тогтвортой хөгжлийн 17 зорилго” нь дэлхийн хүн бүрийг хөгжлөөс хоцроохгүй, хүн бүрт хамаатай хөгжлийн зорилго, зорилт байдгаараа үндэсний үйлдвэрлэгч, аж ахуй нэгж, компаниудын бизнес төлөвлөгөө, үйлдвэрлэлтэй ч шууд хамааралтай билээ.
Монгол Базальт ХК нь Тогтвортой хөгжлийн 17 зорилгоос дараах зорилгуудын бизнесийн үйл ажиллагаандаа шууд тусган хэрэгжүүлж ажиллаж байна.
Үүнд:
Уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зорилтын хүрээнд:
- Нүүрс хүчлийн хийг бага ялгаруулах барилга байгууламж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
- Үйлдвэрийн гарах хоолойн филтер системийг дахин сайжруулж нүүрс хүчлийн ялгарлыг стандартаас бага хэмжээнд хүргэсэн.
Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд:
- Үйлдвэрийн болон офисын барилгын фасад засвар шинэчлэл хийж ялгарлыг стандартаас бага хэмжээнд хүргэсэн.
- Эрчим хүчний хэмнэлттэй барилга үйлдвэрийг нэмэгдүүлэх
Аж үйлдвэрлэл, инновац дэд бүтэцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд:
- Бат, бөх галд тэсвэртэй барилга байгууламжийг нэмэгдүүлэх
- Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд: Тогтвортой ажлын байр, эдийн засгийн өсөлтийг дэмжих
- Аюулгүй ажиллагааг сайжруулж, сул зогсолтыг бууруулсан.
Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах зорилтын хүрээнд:
- Саарал усны нөөцийн дахин хэрэглээг нэвтрүүлж үйлдвэрийн усны хэрэгцээг дахин боловсруулалтад оруулсан.
- Ээлтэй хот, игэдийн оролцоог дэмжих зорилтын хүрээнд: Оролгод нийцсэн орон сууц, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих
Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах зорилтын хүрээнд:
- Тариалалтын усны хэрэглээг багасгах.
Өлсгөлөнг зогсоох зорилтын хүрээнд зорилтын хүрээнд:
- Тогтвортой хүнсний үйлдвэрлэлийг бий болгох
Хариуцлагатай хэргэлээ, үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд:
- Уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөллийг багасгах арга хэмжээг яаралтай авах
- Эрүүл мэндийг дэмжих зорилтын хүрээнд: Дуу чимээний тусгаарлалттай барилга байгууламжийг нэмэгдүүлэх