ИМПОРТЫН НОГООНООС ТАТГАЛЗАЖ, ТОГТВОРТОЙ ТАРИАЛАН ЭРХЛЭХ БОЛОМЖ  НЭЭГДЛЭЭ

ИМПОРТЫН НОГООНООС ТАТГАЛЗАЖ, ТОГТВОРТОЙ ТАРИАЛАН ЭРХЛЭХ БОЛОМЖ  НЭЭГДЛЭЭ

Эрүүл мэндийн яамнаас баталснаар монголчууд өдөр тутмын хоол хүнсэндээ 260 грамм хүнсний ногоог зайлшгүй хэрэглэх шаардлагатай гэж баталсан байдаг ч, бодит хэрэглээнд 190 грамм байна. Үүнээс шим тэжээлээр хүний биед хамгийн ач тустай хүлэмжийн ногоо буюу бидний нэрлэж заншсанаар нарийн ногоо 60 орчим граммыг эзэлдэг байна.

Гэвч манай иргэд хоол хүнсний хэрэгцээндээ өдөрт 60 грамм нарийн ногоо хэрэглэж чадаж байгаа эсэх талаарх судалгаа одоогоор манайд байхгүй бөгөөд ихэнхдээ импортоор ирж буй нарийн ногоонуудын эрүүл ахуйн нарийвчилсан шинжилгээг ч гаргасан дүгнэлт мөн хараахан хийгдэхгүй байгааг шим тэжээл судлаачид хэлж байна.

Хүнсний аюулгүй байдлыг хангах гол үзүүлэлт нь тухайн хүнс хаанаас ирж байгаа, эрүүл аюулгүй эсэхийг хэрэглэгчид мэдэхийг хүсдэг.

Хүлэмжид тариалдаг хүнсний ногоо нь ялангуяа навчит ургамалууд нь тээвэрлэлт, хадгалалтаас шалтгаалсан эмгэг төрүүлэгч бичил биетний бохирдол илрэх нь элбэг бөгөөд цаг агаарын үзэгдэл ч хүнсний эрүүл аюулгүй байдалд эрсдэл учруулдаг байна.

Харин гэр ахуйн хэрэгцээнд тариалан эрхлэх боломжийг олгосон гидропоник систем бүхий ухаалаг босоо хүлэмж нь эдгээр томоохон асуудлыг шийдэж, хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангаж,  тогтвортой тариалалтыг бий болгож байгаагаараа дэлхий нийтээр орчин цагийн фермерүүдийн сонголт болоод байна.

Манай улсын хувьд ч энэ хөгжлөөс хоцорсонгүй “Монгол Базальт” ХК ногоон төсөл хэрэгжүүлж чулуун хөвөн үндэс баригчтай Growool ухаалаг босоо хүлэмжүүдийг зах зээлд нэвтрүүлж эхэлсэн байна.

Энэхүү ухаалаг хүлэмжид  өргөст хэмх, улаан лооль, салатны навч, юуцай, бууцай зэрэг өргөн хэрэглээний нарийн ногоонуудыг тариалж болохоос гадна гүзээлзгэнэ зэрэг зарим жимсүүдийг хүртэл ургуулах боломжтой. Мөн гидропоник систем нь тариалах гэж буй хүнсийн ногооны үрийг хянах, үржүүлгээс ургалтын нэгж хүртлэх өгөгдлийг хянаж тохируулах, ургамлын бүтээмжийг бүрэн харуулах боломжийг олгодогоороо онцлогтой.

Өнгөрсөн онд манай улсад импортоор 71,4 тонн хүнсний ногоо орж ирж, 118,8 тонн ногоог дотооддоо тариалж хангажээ. Импортоор орж ирсэн ногооны 20 мянган тонн нь хүлэмжийн ногоо байсан бол нийт хүнсний ногооны 15 хувийг хүлэмжийн нарийн ногоо эзэлж байгаа нь хүлэмжийн ногооны эрэлт хэрэгцээ манай улсад их байгааг харуулж байна.

 

ТӨГСӨВ.