"Монгол Базальт" ХК 3-р улиралын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа танилцуулж байна.

Тус компани нь 2022 оны 02 сард эхэлсэн ОХУ болон Украин улс хоорондын цэргийн ажиллагааны нөхцөл байдал болон дотоодын эдийн засгийн хямрал, вальютын ханшны савалгаа, инфляцийн өсөлт, тэр дундаа барилга бүтээн байгуулалтын салбарын үйл ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээлүүдийг даван туулж, оны эхний улирлын дунд үеэс гадаад дотооод үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхэлсэн билээ. "Монгол Базальт" ХК-ийн хувьд тайлант хугацаанд ажилтнуудаа тогтвортой ажлын байраар хангах, орлогын эх үүсвэр хангамжийг бууруулахгүй байх бодлогыг нэн тэргүүнд барьж ажилласан юм.

Компанийн хэвийн үйл ажиллагаанд эрсдэл үзүүлэх сөрөг хүчин зүйлүүд болох дотоод болон гадаадын бараа материалын үнийн өсөлт, ААН-үүдийн төлбөрийн чадварын бууралт, томоохон төслүүдийн царцалт, валютын ханшийн өсөлт зэрэг асуудлуудтай олон сар нүүр тулсан хэдий ч бид онцгой цаг үеийн бодлого баримталж зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахаар барилгын дулаан тусгаарлагч байгальд ээлтэй чулуун хөвөн хавтан үйлдвэрлэлээ өргөтгөн шинэчилж, 2022 оны 3 дугаар улиралд базальт файбер арматурын үйлдвэрээ ашиглалтанд оруулан шинэ бүтээгдэхүүнээ туршин үйлдвэрлэж, олон нийтэд танилцуулж эхлээд байна.

2022 онд зах зээлд гаргасан Монгол Базальт ХК-ийн "ТОГТВТОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО"-ын хүрээнд хэрэгжүүлж буй "НОГООН ТӨСӨЛ" бүхий GROWOOL бүтээгдэхүүн нь байгаль орчин, хүнсний үнийн өсөлт, хил гаалиас шалтгаалсан хүнсний хомсдол зэрэг асуудлуудтай бодитой тэмцэх ногоон инноваци юм.

Цаг үеийн нөхцөл байдалд зохицсон санхүү болон үйлдвэрлэл үйл ажиллагааны оновчтой төлөвлөлт хийн компанийн цаашдын үйл ажиллагааг тогтвортой байлгах бизнес төлөвлөгөөний дагуу үйлдвэрлэл явуулахыг бид нэн тэргүүний зорилгоо болгон ажиллаж үйл ажиллагааны зардлын хэмнэлтийн горимд шилжин, борлуулалтын орлогоо 1.69 дахин өсгөсөн амжилттай байна. Барилгын дулаан тусгаарлагч чулуун хөвөнгийн Үндэсний цор ганц үйлдвэрлэгчийн хувьд бүтээгдэхүүний тоо хэмжээ, төрлүүдээ нэмэгдүүлж үүнийг дагаад санхүүгийн үр дүн үзүүлэлтүүд улам бүр сайжирч хэрэглэгчид болон нийт хувьцаа эзэмшигчидийнхээ хүлээлтийг давуулан биелүүлэх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.

МОНГОЛ БАЗАЛЬТ ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ А.ЭНХГЭРЭЛ

Компанийн 3-р улиралын тайлантай энд дарж танилцана уу.