МОНГОЛ БАЗАЛЬТ ХК, ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛСОН “ХАШААНДАА САЙХАН АМЬДАРЪЯ” ҮЗЭСГЭЛЭН ЭКСПОД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Өмнөговь аймагт  энэ сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан “хашаандаа сайхан амьдаръя” экспод Монгол Базальт ХК оролцлоо.

Уг эскпо нь аймгийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөх замаар дэд бүтцийг өргөтгөх, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй хувийн орон сууцны барилга барих, амины орон сууцыг дулаалах зэрэгт дэмжлэг үзүүлж, эрчим хүчний хэмнэлтийн шинэ шийдлүүдийг иргэдэд таниулах, агаарын бохирдолтгүй орон нутаг болоход чиглэсэн арга хэмжээ юм.

Монгол Базальт ХК, компанийн мэргэжилтнүүд тус экспод оролцож Өмнөговь аймгийн иргэдэд амины орон сууцаа хэрхэн дулаалах талаарх зөвлөгөө, сургалтыг өгч ажиллалаа.

Чулуун хөвөн дулаалгын материал нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн А1 зэрэглэлийн өндөр түвшний дулаалгын материал байдаг учраас дулаан, эрчим хүчний хэрэглээг жилээс жилд бууруулдаг стратегийн өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

Үзэсгэлэн экспогийн үеэр аймгийн иргэд, зочид, төлөөлөгчид базальт чулуун хөвөн дулаалгын материалыг ихэд сонирхож байв.

Уг арга экспод Монгол Базальт ХК нь, Өмнөговь аймгийн ЗДТГ, Хөгжил Хөгжил Хөрөнгө Оруулалтын газрын урилгаар оролцон иргэдэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж амжилттай оролцлоо.