Европын холбооны санхүүжилттэй, Европын Сэргээн босголт хөгжлийн банкнаас зохион байгуулж буй “Ногоон эдийн засаг-ногоон бизнес” чуулга уулзалт, арга хэмжээ өнөөдөр Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болж байна.
Монгол Базальт ХК нь тус арга хэмжээнд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнүүдээ танилцуулан оролцож байна.
Монгол Базальт ХК-ийн үйлдвэрлэж буй чулуун хөвөн тусгаарлагч материал нь байгаль орчинд ээлтэй, эко бүтээгдэхүүн бөгөөд Growool “ногоон төсөл”-ийг хэрэгжүүлж чулуун хөвөн үндэс баригчтай хөрсгүй тариалалт бүхий ухаалаг хүлэмжийг зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байгаа юм. Мөн байгалийн базальт чулуугаар үйлдвэрлэж буй базальт файбер арматурыг үйлдвэрлэж эхэлж байгаа билээ.
Энэхүү арга хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, дэмжигч байгууллагуудын төлөөллүүд оролцож байгаагаараа онцлогтой юм.
Арга хэмжээний зорилго нь бизнес эрхлэгчдэд ногоон эдийн засгийн талаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, энэ хүрээнд манай улсад хийж буй техник, технологи, цаашдын хөгжил түүний шийдлүүдийн талаар ярилцан, санал солилцлоо.