“Монгол Базальт” ХК нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаа амжилттай хааж, нийт 3102 хувьцаа эзэмшигчидтэй, нээлттэй хувьцаат компани болсон юм.
2018 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөө, татан төвлөрүүлсэн хөрөнгийн 41 хоногийн дотор хийгдсэн ажлуудыг танилцуулах, хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэхээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын материалыг бэлтгэн хувьцаа эзэмшигчдэдээ танилцууллаа.
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛААР ХЭЛЭЛЦЭН БАТАЛСАН АСУУДЛУУД:
- Компанийн шинчилсэн дүрэм
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд
- ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшуулалын хэмжээг тогтоосон.
Хурал 2018 оны 7 сарын 27-ны өдрийн 14 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Корпорейт конвейшн центрийн хурлын танхимд 89%-ийн ирцтэйгээр амжилттай зохион байгууллагдлаа.