МОНГОЛ БАЗАЛЬТ ХК-ИЙН 2023 ОНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ШИЙДВЭРТЭЙ ТАНИЛЦАНА УУ

Компанийн 2023 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 04 сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хороо, фламинго тауэр 7 давхарт байрлах оффист 72.24%-ийн ирцтэй зохион байгуулсан ба хурлаар 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлтийг батлах, ТУЗ-ийн ердийн болон хараат гишүүдийг сонгох, ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллын хэмжээг батлах асуудлуудыг хэлэлцсэн.

Монгол Базальт ХК-ийн гүйцэтгэх удирдлагын баг нь оновчтой төлөвлөлт, чанартай гүйцэтгэлийг хэрэгжүүлж 2022 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийг давуулан ажилласан ба үүний илрэл нь нэгж хувьцаанд 20 төгрөгийн ногдол ашиг буюу нийт хувьцаа эзэмшигчдэд 1,1 тэрбум төгрөгийг ашиг болгон тараах боломж нөхцлийг бүрдүүлсэн гэж Төлөөлөн удирдах зөвлөлөөс дүгнэлээ.

Энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн хуралд хувьцаа эзэмшигчдээс гадна Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, Хөндлөнгийн аудит хийж дүгнэлт гаргасан "Нексиа глобал Монголиа аудит" ХХК-ийн аудитор Э.Бат-Оргил, Апекс ҮЦК, Таван богд капитал ҮЦК-ийн төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн байна.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын персентацитай энд дарж танилцана уу.