/2023.12.25, Улаанбаатар хот/ Үндэсний үйлдвэрлэгч МОНГОЛ БАЗАЛЬТ ХК өнөөдөр 2022 оны цэвэр ашгийн 52.95% болох нийт 1,050,528,763 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ тараан байршуулснаа мэдэгдэж байна.
Ингэснээр 2023 оны 12-р сарын 22-ны байдлаар нэгж хувьцаанд 20 төгрөгийн ногдол ашиг тараагдаад байна. Энэ нь жилийн харьцуулсан дүнгээр нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг өмнөх оны 17.09 төгрөгөөс 20 төгрөг болж 2.91 төгрөгөөр өссөн үзүүлэлт болж байна.
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №03 тоот тогтоолын дагуу компанийн нийт 2,478 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэрээ ийнхүү бүрэн биелүүллээ.
ТӨГСӨВ