“ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭЛ” ФОРУМ 2024
Инновацад суурилсан хөгжлийн төлөөх түншлэлийн форум нь Дархан-Уул аймгийн төдийгүй Төвийн бүсийн хэмжээнд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхийн тулд төр, хувийн хэвшил, их сургууль, шинжлэх ухааны байгууллагууд нэгдэн хамтын ажиллагаагаа өрнүүлэх, шинэлэг шийдлүүдийг хамтран бүтээх платформыг бий болгох явдал юм.
Энэхүү форумын хүрээнд зохиогдох салбар хэлэлцүүлгүүд:
"Хүний нөөц ба авьяасын төвлөрөл" салбар хэлэлцүүлэг: Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хүний нөөцийн хөгжлийг хэрхэн хангах, авьяасын төвлөрлийг хэрхэн бий болгох, хадгалах, дэмжих асуудлууд
"Шинжлэх ухаан технологийн цогцолбор түүний үүрэг ач холбогдол" салбар хэлэлцүүлэг: Шинжлэх ухаан технологийн цогцолбор байгуулах хөгжүүлэх, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааны үүрэг, ач холбогдлын тухай
"Инновац ба энтрепренершип" салбар хэлэлцүүлэг: Хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлт, хамтын ажиллагаа, венчур хөрөнгө оруулалт, гарааны бизнесийн хөгжил, тулгарч буй асуудал, шийдэл
“Санхүүжилт ба олон талт түншлэл” салбар хэлэлцүүлэг: Шинжлэх ухаан, инновац, технологийн салбарт хөрөнгө оруулалт татах боломжууд, ОУ-ын болон дотоодын төсөв, сан, төсөл хөтөлбөр, хандивлагч, донор байгууллагуудын санхүүжилт зэрэг сэдвүүдийг хөндөх болно. Мөн B2B үзэсгэлэн болон форумаар гарсан санаануудыг дүгнэх дугуй ширээний уулзалт зохион байгуулагдах юм.
Огноо: 2024 оны 5-р сарын 30-ны Пүрэв гарагт
Хугацаа: 09:00-18:00
Байршил: Өргөө кино театр, Дархан-Уул аймаг
Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй Найрамдал төслөөс зохион байгуулж буй “ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭЛ” форумын зочин илтгэгч нарыг танилцуулж байна.
Монгол Базальт ХК-ийн гүйцэтгэх захирал А.Энхгэрэл Зочин илтгэгчээр оролцож "Чадамжтай хүний нөөц бий болгоход тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдвээр илтгэл тавих юм.