Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Узбекистан Улсад 06 сарын 23-26-ны хооронд төрийн албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
Энэ үеэр Монгол Базальт ХК (MSE: MBW) нь Базальт Узбекистан Групптай хамтран Узбекистан улсад орчин үеийн Базальт технологийн хамтарсан үйлдвэр байгуулахаар гэрээгээ байгууллаа.
???? Ёслолын үеэр Монгол Базальт ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболдын хэлсэн үгнээс:
“Эрхэм Ерөнхийлөгч Мирзиёев, Эрхэм Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хүндэт зочид, хүндэт хамт олон танаа,
Монгол Базальт ХК болон Базальт Узбекистан Группийн хамтарсан Узбекистан дах хамтарсан Узбекистан улсад орчин үеийн базальт технологийн үйлдвэр байгуулах онцгой төсөл – хэрэгжиж эхэлснийг тэмдэглэж өнөөдөр таны өмнө зогсож байгаа нь миний нэр төрийн хэрэг юм.
Энэхүү төсөл нь эхний үе шатандаа $30 сая ам долларын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа бөгөөд эхний үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 45,000 тонн байна. Энэ нь хоёр орны хил дамнасан хамтын ажиллагаа, нарийн технологийн шилжүүлэг, тогтвортой хөгжлийн амлалтуудтай нэгдэх чухал эхлэл билээ.
Монгол Базальт ХК-ийн ТУЗ-ын даргын хувьд олон жилийн тууштай судалгаа, шинжилгээ хийсний үр дүнд бий болсон базальт технологийн онцгой технологийг нэвтрүүлж байгаагаараа бахархаж байна. Энэхүү технологи нь барилга, дэд бүтцийн салбарт ашиглагдах ногоон материалын үйлдвэрлэлд хувьсгал хийх бөгөөд энэ нь барилга байгууламжтай холбоотой хүлэмжийн хийн ялгарлыг хамгийн багадаа 50% -иар давхар бууруулах боломжийг олгох юм.
Энэхүү стратегийн хөрөнгө оруулалт нь Узбекистан улсын үндэсний тэргүүлэх чиглэлтэй яг таарч байгаа буюу барилгын салбар нь улсын эрчим хүчний 50%-ийг зарцуулдаг бөгөөд нийтийн барилга байгууламж гол хувь нэмэр оруулдаг бол, манай шинэ төрлийн базальт дулаалга нь эдгээр байгууламжийн эрчим хүчний үндсэн хэрэглээ болон барилгаа дахин халаахад шаардагдах эрчим хүчний хэрэглээг эрс бууруулдаг нь батлагдсан.
Урьдчилсан тооцоогоор энэ төсөл нь жил бүр олон сая тонн CO2 ялгаруулалтыг бууруулах боломжтой бөгөөд, нүүрстөрөгчийн зах зээлийг ашиглаж, эхний судалгаагаар дундажаар $25ам доллараар, хэмнэгдсэн CO2/тонн бүрийг үнэлэн бид нүүрстөрөгчийн их хэмжээний Х.О авчирч, уур амьсгалын өөрчилөлтийн эсрэг, нүүрс хүчлийн ул мөрөө илүү дорвитой бууруулах амлалтаа улам бататгахад туслана гэж харж байна.
Энэхүү үйлдвэр нь таван мянган дамнасан шинэ ажлын байр бий болгож, орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлж, Узбекистаны ард түмний амьдралын чанарт сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх ба түүгээр ч зогсохгүй манай базальт бүтээгдэхүүний галд тэсвэртэй, акустик тусгаарлагч шинж чанар нь Узбекистан улсын галын аюулгүй, эрүүл, тав тухтай амьдрах, ажиллах орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулна.
Узбекистан улс нь, Монголын засгийн газарт тууштай дэмжлэг үзүүлж, алсын хараатай манлайлсанд гүнээ талархаж байна. Бид хамтдаа энэхүү өөрчлөлтийн аяныг эхлүүлж буй энэ хамтарсан үйлдвэр нь манай хоёр том улсын инноваци, тогтвортой хөгжил, харилцан ашигтай хамтын ажиллагааны гэрэлт цамхаг болно гэсэн өөдрөг үзэл, итгэлээр дүүрэн байна.”