Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC)-ийн Жендэрийн уур амьсгалын шагнал гардуулах ёслол 2024 оны 11-р сарын 6-нд Казахстаны Астана хотноо зохион байгуулагдаж, CAREC-ын гишүүн орнуудын нэр хүндтэй 8 хувь хүн, 7 байгууллагад шагналыг гардууллаа.
Жендэрийн цаг уурын шагналууд нь CAREC-ийн жендэрийн шагнал олгох хөтөлбөрийн хоёр дахь хэсэг бөгөөд хуучнаар CAREC-ийн жендэрийн тэгш байдлыг ахиулах шагнал юм. Энэхүү шагнал нь Төв болон Баруун Азийн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, дасан зохицох, саармагжуулах чиглэлээр жендэрийн тэгш байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулж буй хувь хүн, байгууллагыг үнэлэх зорилготой юм.
Монгол Базальт ХК-ийн Гүйцэтгэх захирал А. Энхгэрэлийг Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах эрчим хүчний хэмнэлттэй барилгын материал үйлдвэрлэх, эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжийн дахин дулаалга, шинэчлэлийн ажлыг манлайлан ажиллаж буйг өндөрөөр үнэлж энэхүү шагналыг гардууллаа.
Энэхүү нэр хүндтэй шагнал нь CAREC бүс нутагт жэндэрийн тэгш байдал, уур амьсгалын тогтвортой байдлыг бэхжүүлэхэд оруулсан түүний онцгой хувь нэмрийг үнэлж буй хэрэг юм.
Тэрбээр шагнал гардуулах ёслолын үеэр “Дулаан гэр, Гэрэлт ирээдүй: Эрчим хүчний үр ашгийн Монголд авчирч буй өөрчлөлт” -ийн тухай илтгэлээ танилцуулсан ба "Энэхүү хүндэтгэл нь Монгол улсад болон түүнээс цааш тогтвортой хөгжлийг хөтлөх, ялангуяа жендэр ба уур амьсгалын үйл ажиллагааны уулзвар дээрх хүсэл тэмүүллийг минь улам бүр нэмэгдүүлж, CAREC хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд үнэлж баршгүй холбоо тогтоон, Монгол Базальт ХК, GROWOOL болон Юнимат STEM боловсролын санаачилгуудаа илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх том урам зориг авч, Хөтөлбөр нь жендэрт мэдрэмтгий уур амьсгалын бодлогын талаар илүү гүнзгий ойлголт өгч, эмэгтэйчүүдийн манлайллыг тогтвортой байдалд үр дүнтэй дэмжих хэрэгслүүдийг олгож чадсанд баяртай байгаагаа дурьдсан юм.
Мөн түүний “Дулаан өрх, Гэрэлт ирээдүй: Эрчим хүчний үр ашгийн Монгол дахь амьдралд үзүүлж буй нөлөө” сэдэвт илтгэл нь CAREC-ийн Жэндэр ба Уур амьсгалын шагнал гардуулах ёслол дээр танилцуулах хоёр илтгэлийн нэгээр шалгарсан нь Монгол Базальт ХК нь Монгол Улсын тулгамдаад буй агаарын бохирдол түүнээс улбаатай олон асуудлыг шийдэж болох түлхүүр үйлдвэрлэл, Бүтээгдэхүүн, Хөгжүүлэлтийн үр дүн гэдгийг илэрхийлж байна.
Азийн Хөгжлийн Банк, CAREC-ийн Жэндэрийн баг болон Монгол Базальт ХК-ийн өмнөөс түүний шинийг санаачилсан амжилтууд болон урам зориг өгсөн манлайлал Монгол Улсын хүлэмжийн хийг 30% бууруулах Парисын хэлэлцээрт үлэмж суурь үзүүлэлт болно гэдэгт эргэлзэхгүй байна.