Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүс, орон нутгийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн талаар, харилцан санал солилцож нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор зохион байгуулагдлаа.
Чуулганы зорилт:
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн хүрээнд бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулах чиглэлээр оролцогч талуудын ойлголт, мэдээллийг нэгтгэх, бодлого, хуулийн төсөлд санал авах,
- Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэх, санал дүгнэлт гаргах,
- Хот, сум, суурин газруудын уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг, нийгэм-эдийн засгийн тэгш бус байдлын эрсдэлийг бууруулах чиглэлээр олон улсын сайн туршлага хуваалцах,
- Бүсийн хөгжлийг дэмжих, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гарааны бизнес, инновацын төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дэмжих чиглэлд эрдэмтэд, судлаачдын оролцоог нэмэгдүүлэх,
- Орон нутгийн онцлог, давуу тал, нөөцөд тулгуурлан бүс дотроо төрөлжих, хорших, дагнах үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд хамтран ажиллах гарц боломжийг нэмэгдүүлэх.
Үндсэн зохион байгуулагч:
- Монгол Улсын Засгийн газар
- Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн
- Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй Найрамдал төсөл
- Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар
- Дархан сумын Засаг даргын тамгын газар,
Уг чуулганы хүрээнд болох “Тэсвэртэй хотын санхүүжилт” сэдэвт тусгай хэлэлцүүлгийг модератороор Монгол Базальт ХК-ийн гүйцэтгэх захирал А.Энхгэрэл удирдаж оролцлоо.
хэлэлцэх гол сэдвүүд:
- Хотын тэсвэртэй байдлыг бий болгоход шаардлагатай санхүүгийн стратегиуд
- Санхүүжилтийн шинэлэг арга хэрэгслүүд, олон улсын туршлага
- Орон нутгийн хөгжлийг дэмжих санхүүгийн түншлэл ба хөрөнгө оруулалт
Энэ хэлэлцүүлэг нь хотуудын санхүүгийн боломжуудыг өргөжүүлж, тэсвэртэй, тогтвортой хөгжлийг бодит ажил хэрэг болгоход чухал хувь нэмэр орууллаа.