Монгол Базальт ХК – Дулаанбаатар аянд нэгдлээ

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц,  Х.Болормаа нарын санаачилгаар хэрэгжиж буй “Дулаанбаатар” аян нийслэлийн бүх дүүргүүдэд цувралаар зохион байгуулагдах бөгөөд:
Эхний сургалтууд Сүхбаатар дүүргийн 11-20 дугаар хороодуудад амжилттай болж өндөрлөлөө.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан энэхүү өдөрлөгт:

  • Дахин дулаалгын ач холбогдол
  • Дулаалгын материалын зөв сонголт
  • Технологи арга зүйн зөвлөгөө

зэрэг сэдвээр Монгол Базальт ХК сургалт, зөвлөгөө өгч хамтран ажиллалаа.

Иргэдийн оролцоотой, дулаан, эрчим хүчний хэмнэлттэй, эрүүл, тав тухтай орчныг хамтдаа бүтээцгээе!

#МонголБазальт #ДулаанбаатарАян #ДахинДулаалга #ЭрүүлТавТухтайАмьдрал