21 дүгээр зууны барилгын стандартын шинэ босго "Пассив Барилга"
Чулуун хөвөн дулаалгын материал ашигласан 32 давхар 171 айлын орон сууц нь, Пассив Барилгын стандартыг бүрэн хангасан эрчим хүчний хамгийн өндөр хэмнэлттэй барилга, ашиглалтанд ороод удаагүй байна. Испани улсын Билбоа хот дахь уг 88 метр өндөр барилга нь бусад барилгаас 90%-иар бага эрчим хүчний зарцуулалттай бөгөөд 21 дүгээр зууны жишиг барилга юм. Эрүүл, галын аюулгүй, амьсгалдаг барилгын шилдэг жишээ болжээ.
Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, эрсдэлгүй байдлыг галд шатдаггүй чулуун хөвөн дулаан тусгаарлагч нэмэгдүүлнэ.