Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл
- Бүтээгдэхүүн худалдан авах, захиалга хүлээн авч бүтээгдэхүүний талаар танилцуулга, үнийн санал бэлтгэн хүргүүлэх.
- Худалдан авалтын захиалга, буцаалтыг хариуцах, худалдан авагчдад сэтгэл ханамжийн үйлчилгээ үзүүлэх, худалдаа үйлчилгээний талаар хэрэглэгчээс гаргасан гомдлыг шийдвэрлэх.
- Барааны сонголт хийхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, худалдан авагчдын хэрэгцээнд нийцсэн бараа, үйлчилгээг танилцуулж, үнэн зөв мэдээллээр хангаж сурталчлах.
- Борлуулалтын статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тооллого тооцоо гарган харилцагчийн хамрах хүрээг голлон анхаарч хяналт тавьж ажиллах.
- Бүтээгдэхүүнээ сурталчилж, худалдааны нийгэмлэгийн уулзалтад компаниа төлөөлж оролцох.
- Худалдаа үйлчилгээний хөтөлбөрийг боловсруулж, гүйцэтгэлийг хянахын зэрэгцээ хүний нөөцийг сургаж дадлагажуулах.
- Байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс бие даасан борлуулагч, банк болон диллерүүдтэй уулзаж лизингээр бараа олгох хөтөлбөрийг сурталчилж таниулах.
- Гадаад худалдаа болон байгууллагын гадаад төлөөллүүдээр дамжсан худалдаа үйлчилгээг удирдах.
- Худалдаа борлуулалтын менежментийг судалж, харилцагч нарт чиглэж буй бодлогыг тодорхойлох.
- Үйл ажиллагааны бүртгэлийн тайлангуудыг хянаж, борлуулалтын хувь хэмжээг урьдчилан боловсруулах.
- Худалдаа үйлчилгээний чиглэлээр анхан шатны бүртгэлээс нягтлан бодох бүртгэл хүртэл бараа үйлчилгээг хүлээн авах ажлыг хариуцаж ажиллах.
- Харилцагчийн санал гомдлын дагуу байгууллагын удирдлагуудтай уулзаж ярилцах.
- Төсөв төлөвлөгөөг бэлтгэн, нарийвчилсан зураглал гаргаж, зардлын төсвийг батлах.
Мэргэжлийн ур чадвар
Гадаад хэлний мэдлэг,интернэт, компьютерийн хэрэглээ, бичиж боловсруулах, зурж боловсруулах, загварчлах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, техникийн ба дизайны шийдэл гаргах ур чадвартай байх.
Бие хүний онцлог шинж чанар, чадварууд
Хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа, хөдөлгөөний эвсэлтэй, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёл, ажил мэргэжлийн ёс зүй, бүтээлч сэтгэлгээ, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах,ажлын ачаалал даах чадвартай байх.
Өөрийн өргөдөл бол хийсэн ажлын туршлагын хамт анкетаа дараах хаягаар явуулна уу: [email protected]
Холбоо барих утас 75114444; 99076695; 99804164