Тогтвортой Хөгжлийн Зорилт ба Компанийн Философи

- Зах зээл хөгжснөөс хойш компаниуд зөвхөн өөрсдийн ашигт суурилсан бодлоготой байсан бөгөөд хаяа нэг хандив тусламж өгдөг зарчимаар ажилладаг байв.

- Үүний дараагаар хандив тусламжаа өөрийн бизнесийн нэр хүнд ашиг сонирхолд маркетинг хийх байдлаар ашигладаг болсон.

- Харин төд удалгүй компанийн нийгмийн хөрөнгө оруулалт байдлаар стратегийн түншлэлийг дэмжиж ирсэн.

- Өнөөдөр компаниуд бизнесийнхээ үндсэн Стратеги, Зорилт, Үйл ажиллагаанд -  Тогтвортой Хөгжлийн Зорилтууд бүрэн шингэсэн бизнесийн зарчимтай болж байна. 

 

Монгол Базальт ХК-ийн философи тогтвортой хөжлийн зорилтуудтай нягт уялдаатай.

Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний өөрийн өвөрмөц онцлог энэ боломжийг бидэнд бий болгодог юм.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүлэмжийн хийн ялгаралыг бууруулахад хамгийн дөт, хамгийн хямд, хамгийн урт удаан настай, хамгийн үр өгөөж ихтэй шалгарсан арга нь барилга байгууламж, дэд бүтцэд чулуун хөвөн дулаалга ашиглах болон хуучин барилга байгууламжийн дахин дулаалга юм.